Page 62 - GreenChemistry2023 Emhetgel
P. 62

туршилтын бүлэг хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий (p>0.05) ялгаа ажиглагдаагүй
        байгаа  нь  кальцийн  гидроксиапатит  бэлдмэлийг  удаан  хугацаагаар  ууж  хэрэглэхэд  элэг,  бөөрийг
        хордуулах нөлөөгүй байна.

        Кальцийн гидроксиапатит бэлдмэлийн  архагдуу хорон чанарын гистопатологийн судалгааны үр
        дүн: Элэгний эдийн гистопаталогийн шинжилгээнд эрүүл болон кальцийн гидроксиапатитыг 1000 мг/кг,
        2000  мг/кг  тунгаар  хэрэглэсэн  хархны  элэгний  эсэд  үхжилгүй,  өөхөн  хувиралгүй,  портын  замын
        үрэвсэлгүй, фиброз байхгүй байна. (Зураг 1)

                                            б                          в
                 а













                                    Зураг 1. Хархны элэгний эдийн бичил бүтэц Будаг ГЭ. Өсгөлт 10
                        а. Эрүүл бүлэг б. Кальцийн гидроксиапатит 1000 мг/кг в. Кальцийн гидроксиапатит 2000 мг/кг
        Бөөрний эдийн шинжилгээнд эрүүл бүлэгт бөөрний түүдгэнцэр хэвийн, сувганцарт голомтот болон тархмал
        үхжилгүй. (Зураг 2а). Харин кальцийн гидроксиапатит бэлдмэлийг 1000 мг/кг, 2000 мг/кг тунгаар хэрэглэсэн
        хархны бөөрний түүдгэнцэр хэвийн, сувганцарт үхжилгүй, сувганцарт бага зэрэг шохойжилт илэрсэн байсан
        (Зураг 2б,2в).

           а                             б                             в









                                    Зураг 2. Хархны бөөрний эдийн бичил бүтэц. Будаг ГЭ. Өсгөлт 25
                        а. Эрүүл бүлэг б. Кальцийн гидроксиапатит 1000 мг/кг в. Кальцийн гидроксиапатит 2000 мг/кг
                                          Тайлбар:  Хар сум       шохойжилтыг тэмдэглэв
        Ходоодны  гистопатологийн  шинжилгээнд  эрүүл  болон  кальцийн  гидроксиапатит  бэлдмэлийг  1000  мг/кг
        тунгаар  хэрэглэсэн  бүлэгт  ходоодонд  эмгэг  өөрчлөлтгүй.  (Зураг  3а,б).  Харин  кальцийн  гидроксиапатит
        бэлдмэлийг 2000 мг/кг тунгаар хэрэглэсэн бүлэгт ходоодны салстын өнгөц эпитель шархалсан, нейтрофил
        эсийн бага зэрэг нэвчдэстэй байна (Зураг 3в).

          а                               б                             в














                                                                                                      Хуудас 61
   57   58   59   60   61   62   63   64   65   66   67