Page 64 - GreenChemistry2023 Emhetgel
P. 64
Зураг 1. Хулганы дунд чөмөгний ясны эдийн бичил бүтэц
Будаг ГЭ, Өсгөлт:10х4, а. Эрүүл бүлэг б. Эмгэг бүлэг в. Стандарт бүлэг,г. Кальцийн гидроксиапатит 400 мг/кг
д. Кальцийн гидроксиапатит 800 мг/кг
Дексаметазоноор үүсгэгдсэн ясны сийрэгжилтийн судалгааны үр дүнгээс харахад кальцийн
гидроксиапатит бэлдмэлийг хэрэглэсэн бүлэгт эмгэг бүлэгтэй харьцуулахад цусны кальцийн хэмжээ
их, рентген зурагт дунд чөмөгний кортикал яс тодролтой, гистологийн шинжилгээнд кортикал яс,
трабекул яс харьцангуй зузаан байсан байгаа нь ясны сийрэгжилтийн эсрэг үйлдэлтэй байгааг харуулж
байна.
Хэлцэмж: Хор судлалын эцэг Paracelsus “Бүх бодис хортой. Хоргүй нэг ч бодис байхгүй. Харин хор уу
13
эсвэл эм үү гэдгийг гагцхүү зөв тун л ялган зааглаж өгдөг” гэж тэмдэглэсэн байдаг.
Хорон чанарын судалгаа нь фармакологийн туршилт судалгааны хамгийн чухал хэсэг бөгөөд энэхүү
судалгааны үр дүнгээс хамаарч тухайн эмийг эмнэлзүйд хэрэглэх эсэхийг шийддэг. 14 Кальцийн
гидроксиапатит нь байгалийн гаралтай эрдэс бөгөөд яс, шүдний эдийн гол бүрэлдэхүүн хэсэг юм.
Сүүлийн жилүүдэд эрдэмтэд кальцийн гидроксиапатитын биологийн идэвхийн судалгааг хийж ясны
сийрэгжилт, түүнээс үүдэлтэй түнхний хугарлаас урьдчилан сэргийлэх зорилгоор кальцийн бэлдмэл
болгон хэрэглэж байна.
6
Судлаач Nguyen Thi Hanh нар альгинат кальцийн гидроксиапатитын цочмог хорон чанарын судалгааг
Swiss үүлдрийн хулганад уулгах замаар судалж, LD50 нь 5000 мг/кг-аас дээш буюу хоргүй болохыг
тодорхойлсон . Хэрэглэгчийн аюулгүй байдлын Шинжлэх ухааны хорооноос (Scientific Committee on
15
Consumer Safety) нано гидроксиапатитын цочмог хорон чанарыг эр, эм хүйсийн харханд уулгаж
16
тодорхойлоход LD50 нь 20800 мг/кг байсан . Parchem fine specialty chemicals-с гаргасан судалгаагаар
кальцийн гидроксиапатитыг эр, эм хүйсийн харханд уулгахад LD50 нь 5000 мг/кг-с дээш , Thermo
17
Fisher Scienticic-н аюулгүй байдлын судалгаагаар харханд LD50 нь 25350 мг/кг-с дээш буюу хоргүй гэж
18
тодорхойлсон байна . Судлаач Khanh Hy Le Ho нар Lates calcarifer загасны яснаас гаргаж авсан
наногидроксиапатитын цочмог хорон чанарын судалгааг Swiss үүлдрийн хулганад 6000 мг/кг
19
тунгаар хэрэглэж, хоргүй болохыг баталсан байна. Бид бугын эврээс гаргаж авсан кальцийн
гидроксиапатит бэлдмэлийг хулганад уулгасан цочмог хорон чанарыг тодорхойлоход LD50 нь 10000
мг/кг-аас дээш, практикийн хувьд хоргүй гэж дүгнэсэн нь бусад судлаачдын үр дүнтэй адил байна.
Бугын ясан эврээс гаргаж авсан кальцийн гидроксиапатитыг 45 хоногийн турш 1000 мг/кг, 2000 мг/кг
тунгаар уулгасны дараа хархны биеийн ерөнхий байдлыг ажиглаж, биеийн жин, эрхтнүүдийн жинг
хэмжиж, цусны ерөнхий шинжилгээ, элэг болон бөөрний үйл ажиллагаа болон гистопатологийн
шинжилгээг хийж архагдуу хорон чанарын судалгааг хийж гүйцэтгэсэн. Кальцийн гидроксиапатит
бэлдмэлийг 1000 мг/кг, 2000 мг/кг тунгаар 45 хоног хэрэглэсэн харханд хордлогын шинж тэмдэг
илрээгүй бөгөөд үхэл бүртгэгдээгүй. Биеийн жингийн өөрчлөлтийг эм, химийн бодисын сөрөг нөлөөг
20
үнэлэх чухал үзүүлэлт болгон ашигладаг. Бидний судалгаагаар эрүүл болон кальцийн
гидроксиапатит хэрэглэсэн бүлэгт биеийн дундаж жин аажмаар, хэвийн өсөлттэй нэмэгдсэн байсан.
Амьтны эрхтнүүдийн туйлын ба харьцангуй жин нь эрүүл болон эмгэг байдлыг илтгэх үзүүлэлт юм.
Элэг, дэлүү, зүрх, уушги ба бөөр нь хордлогын улмаас үүссэн бодисын солилцооны хариу урвалд
хамгийн эхэнд гэмтдэг эрхтнүүд учраас хорон чанарын судалгаанд эдгээр эрхтнүүдийн туйлын болон
Хуудас 63