Page 65 - GreenChemistry2023 Emhetgel
P. 65

21
        харьцангуй жинг хэмжих нь чухал ач холбогдолтой билээ. Кальцийн гидроксиапатитыг хэрэглэсэн
        харханд эрүүл бүлэгтэй харьцуулахад элэг, бөөр, зүрх, уушги, дэлүүнд жингийн мэдэгдэхүйц өөрчлөлт
        гараагүй байна.

        Цус бол бие махбодид шим тэжээл, гадны бодисыг түгээх үүрэгтэй  бөгөөд цусны бүрдэл хэсгүүд болох
                                                                                                               22
        эритроцит, лейкоцит,  ялтас  эс, гемоглобин  зэрэг  нь  хорт бодисын  өндөр  тунгийн нөлөөнд өртдөг.
        Кальцийн гидроксиапатитыг хэрэглэсэн хархын цусны шинжилгээнд мэдэгдэхүйц өөрчлөлт байгаагүй
        байгаа нь уг бэлдмэл цус багадалт болон бусад эмгэг үүсгэдэг хорт бодис агуулаагүй болохыг харуулж
        байна.  Элэгний  ферментийн  хэвийн  бус  өсөлт  нь  элэгний  гэмтэл  эсвэл  цөсний  урсгалын  саатлыг,
                                                                                                       23
        креатинин, мочевины ихсэлт нь бөөрний шүүх үйл ажиллагааны гэмтэл, алдагдлыг илтгэдэг.   Бидний
        судалгаагаар кальцийн гидроксиапатитыг хэрэглэсэн хархны Асат, Алат болон шүлтлэг фосфатаза,
        мочевин ба креатинины хэмжээ хэвийн байсан нь уг бэлдмэл элэг болон бөөр  хордуулах нөлөөгүй
        болохыг баталж байна. Аливаа эм бэлдмэл, хорт бодис нь цочмог, архаг хортой нөлөө үзүүлж байгаа
        нь түүнд агуулагдаж буй хорт нэгдэл нь эсийн бүтэц, бүтцэд оролцож байгаа элементүүд, эсийн доторх
        нүүрс ус, өөх тос, уургийн солилцоо болон ферментийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эсийн үйл
        ажиллагааг алдагдуулах цаашлаад бүтцийг гэмтээх нөлөө үзүүлдэг. Кальцийн гидроксиапатитыг 1000
        мг/кг,  2000  мг/кг  тунгаар  хэрэглэсэн  бүлэгт  элэг,  дэлүү,  зүрх,  бөөр  ба  ходоодны  гистопатологийн
        шинжилгээнд  эдгээр  эрхтний  эдийн  хэвийн  бүтэц  хадгалагдсан  байсан  ба  энэ  нь  биохимийн
        шинжилгээний үр дүнг  батлахаас гадна байсан  уг бэлдмэл нь хорон чанар багатай болохыг нотолж
        байна.  Судлаач  Nguyen  Thi  Hanh  нар  альгинат  кальцийн  гидроксиапатитыг  60  мг/кг/өдөр,  180
                                                                                                               15
        мг/кг/өдөр  тунгаар  туулайд  28  хоногийн  турш  уулгаж,  архагдуу  хорон  чанарын  судалгааг  хийсэн .
        Туршилтын  хугацаанд   туулайн ямар  нэг  хордлого,  зан  төрхийн  өөрчлөлт  илрээгүй,  үхэл гараагүй.
        Цусны ерөнхий шинжилгээгээр улаан эс, цагаан эс, ялтас эс болон гемоглобинд ямар нэг өөрчлөлт
        илрээгүй бөгөөд SGOT, SPGT, креатинин, мочевин, нийт билирубин ба нийт уургийн хэмжээ хэвийн
        байсан.  Гистопатологийн шинжилгээгээр элэгний эдийн бүтэц хадгалагдсан, портын бүсэд фиброз,
        үрэвсэл  үгүй,  элэгний  эсийн  дегенератив  өөрчлөлт  илрээгүй,  бөөрний  эдэд  түүдгэнцэр
        хатингаршилгүй, фиброз өөрчлөлтгүй, сувганцарын эсүүд хэвийн байсан нь уг бэлдмэл элэг болон
        бөөрийн хордуулах нөлөөгүй байгааг баталж судалсан байгаа нь бидний судалгааны үр дүнтэй ижил
        байна.

        Олон мянган жилийн турш ургамал, амьтан, эрдэс бодис зэрэг байгалийн баялгийн нөөцийг ашиглан
        аливаа  өвчин  эмгэгийг  эмчлэх,  урьдчилан  сэргийлэх  зорилгоор  эмийн  бэлдмэл,  хүнсний  нэмэлт
        бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Эмийн чухал ач холбогдолтой ийм нөөцийн нэг бол Cervidae овогт
        хамаарах бугын эвэр юм. Хятадууд олон арван жилийн турш бугын эврийн хандыг ясыг бэхжүүлэх, эр
        зоригийг  нэмэгдүүлэх,  цусыг  тэжээх,  эрч  хүчийг  нэмэгдүүлэх,  бөөрийг  хамгаалах,  бэлгийн  үйл
                                                                       24
        ажиллагааг сайжруулах зорилгоор ашигладаг уламжлалтай.   Бугын ясжсан эврийн найрлагын 73%
        хувийг  кальцийн гидроксиапатит  Ca10(PO4)6(OH)2, багахан хэмжээний кальцийн карбонат (CaCO3),
        харин 27% нь органик материал эзэлдэг ба хүний ясны найрлагатай төстэй байдаг. Тиймээс бугын
        эврээс гаргаж авах бүтээгдэхүүний эмчилгээний зорилго нь ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх,
                                                                                                25
        эмчлэхэд чиглэгдэж, судлаачид судалгаа шинжилгээний ажлыг идэвхтэй хийж байна.
        Судлаач Zhenwei Zhou нар бугын эвэрнээс гаргаж авсан хандыг харханд 0.2 г/кг/өдөр тунгаар 3 долоо
        хоногийн  турш  уулгаж,  ясны  бүтцийг  судлахад  остеобласт  эсийн  ялгаран  хөгжилт,  ясны  нөхөн
        төлжилтийг  дэмжих,  ясны  чөмөгний  бичил  орчныг  зохицуулах  замаар  ясыг  бэхжүүлдэг  болохыг
        тогтоосон  ба  бичил  компьютер  томографийн  шинжилгээний  үр  дүнгээс  харахад  уг  ханд  нь  ясны
        трабекуляр үүсэхийг дэмжих, ясны эрдсийн нягтрал, трабекулын эзэлхүүнийг нэмэгдүүлэх боломжтой
                            26
        болохыг  баталсан.   Судлаач  Retno  Widyowati  нар  Зүүн  Калимантан  нутгийн  Rusa  unicolor   бугын
        эвэрний 70%-ийн этанолын ба усан ханд нь остеобласт эсийг идэвхжүүлж, ясны ялгарал, эрдэсжилтийг
                                                                                  27
        идэвхжүүлж, ясны эдийг нөхөн төлжилтийг сэргээдэг болохыг  баталсан.   Судлаач Yin-Ji Li нар Cervus
        elaphus бугын эврийн хлорформын ханд нь хулганы ясны чөмөгний өсгөвөрт остеокласт эсийн ялгаран
        хөгжилтөнд оролцдог протейн киназа, RANKL-ийн идэвхжлийг дарангуйлах замаар ясны шимэгдэлтийг



                                                                                                      Хуудас 64
   60   61   62   63   64   65   66   67   68   69   70