Page 69 - GreenChemistry2023 Emhetgel
P. 69
1.6. "Олон ханат нүүрстөрөгчийн нанохоолойг химийн ба биологийн катализатор ашиглан
CVD аргаар гарган авах, тэдгээрийн шинж чанарын судалгаа" С.Энхтөр, Г.Эрдэнэ-
Очир Р.Галбадрах, Ц.Цог-Очир Н.Төвжаргал С.Мөнхцэцэг Д.Рэнцэнмядаг " МУИС ШУС
Физикийн тэнхим
1
Олон ханат нүүрстөрөгчийн нанохоолойг химийн ба биологийн катализатор
ашиглан CVD аргаар гарган авах, тэдгээрийн шинж чанарыг судлах, түүнийг
органик нарын зайн катодын материалд ашиглах боломж
С.Энхтөр1*, Г.Эрдэнэ-Очир1, Р.Галбадрах1, С.Мөнхцэцэг1, Н.Төвжаргал1, С.Баасанжаргал2,
Д.Рэнцэнмядаг2, Ц.Цог-Очир3, Х.Наранхун4, Ч.Ганзориг4
1Физикийн тэнхим, Байгалийн Ухааны Салбар, Шинжлэх Ухааны Сургууль, Монгол Улсын Их Сургууль,
2Химийн тэнхим, Байгалийн Ухааны Салбар, Шинжлэх Ухааны Сургууль, Монгол Улсын Их Сургууль,
3Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв, МУИС,
4Материал судлалын салбар, Физик Технологийн хүрээлэн, Шинжлэх Ухааны Академи,
Энэхүү судалгааны ажлаар CVD аргаар биологийн катализаторын хувьд малын цуснаас бэлтгэсэн төмөр агуулсан биокатализатор,
химийн катализаторын хувьд төмөр ба кобальт агуулсан хөнгөн цагаан суурьтай (Fe-Co/Al2O3), төмөр ба кобальт агуулсан
кальцийн карбонат суурьтай (Fe-Co/CaCO3) катализаторыг ашиглан аргон хийн орчинд бутан хийн урвалын хугацаанаас
хамааруулж ОХНТНХ-г гарган авч, өндөр үр ашигтай гарц өндөртэй катализаторыг олж тогтоолоо. Ингэхдээ өндөр үр ашигтай Fe-
Co/Al2O3 ашиглан гарган авсан ОХНТНХ-г түүний физик, химийн шинж чанарт урвалын температурын нөлөөг судлах зорилгоор
590°С, 640°С, 690°С, 740°С, 790°С-т синтезлэсэн. Гарган авсан ОХНТНХ-н кристалжилтыг рентген бүтцийн анализын аргаар
судалсан. Рентген дифрактограмд илэрсэн 25.8°, 44.1°, 45.1°, 77.5° өнцгийн утгуудад харгалзах (002), (100), (101), (110) сарнилын
хавтгайн пикүүд JCPDS No.01-0646 стандарт карттай бүрэн тохирч байна. Электрон микроскопын (TEM) хэмжилтээр урвалын
температур өсөхөд НТНХ-н ханын тоо өсч, диаметр нэмэгдэж буй зүй тогтол ажиглагдсан. Туршилтын үр дүнгээс дээрх
температурын утгуудад харгалзах 1 мг катализаторт ноогдох эцсийн бүтээгдэхүүний хэмжээ 7.68, 12.68, 21.4, 16.56, 14.4 мг буюу
690°С хамгийн өндөр гарцтай болох нь тогтоогдсон.
Түлхүүр үгс: Олон Ханат Нүүрстөрөгчиийн Нанохоолой (ОХНТНХ), биокатализатор, Fe-Co/CaCO3 Fe-Co/Al2O3 катализатор, CVD.
Оршил.
НТНХ нь сүүлийн 20-ид жил идэвхитэй гарган авч шинж чанарыг нь тодорхойлж, судалгаа хөгжүүлэлт
хийгдэж буй гол нанобүтцэт материал юм. НТНХ нь цахилгааны, дулаан дамжууллын, бат бөх шинж чанар
өндөртэй, химийн идэвхгүй, долгионы уртын өргөн мужид цахилгаан соронзон цацрагийг шингээх
чадвартай материал юм [1,2,3]. НТНХ нь графены нэг үе давхаргыг хуйлж цилиндр бүтцээс тогтсон гэж
үзвэл дан ханатай нүүрстөрөгчийн нанохоолой (ДХНТНХ), харин графены олон үе давхаргуудаас тогтсон
байвал олон ханатай нүүрстөрөгчийн нанохоолой (ОХНТНХ) гэх ба тэдгээрийн хана хоорондын зай 0.34
нм байна [4]. НТНХ нь нанотехнологи, анагаах ухаан, барилга, үйлдвэрлэл, электроник, техник хангамж,
програм хангамж зэрэг төрөл бүрийн олон салбаруудад ашиглагддаг [5]. НТНХ -г гарган авахад лазерын
аблеци [6], химийн уураас суулгах (CVD-Chemical Vapor Deposition) [6,7], нуман ниргэлэг [8] гэх аргуудыг
өргөн хэрэглэдэг. Эдгээр аргуудаас CVD арга нь нүүрстөрөгчийн нано хэмжээтэй бүтээгдэхүүнүүдийг масс
үйлдвэрлэх боломжтой шалгарсан арга юм [9]. CVD арга нь урвалын явцад анхдагч хий (инертийн хий) 2
С.Энхтөр нар. Олон Ханат Нүүрстөрөгчийн...
Хуудас 68