Page 72 - GreenChemistry2023 Emhetgel
P. 72

1.7.  "Ургамлаас хэт авиа ашиглан таннины гарцыг ихэсгэж, хивэгчийн метан хийг
                        бууруулахад  ашиглах"  Т.Нургул,  Н.Нямсүрэн,  Л.Алтанцэцэг,  Ч.Уранхайч,
                        Т.Уянга,  Д.Мөнхцэцэг,  Г.Отгондэмбэрэл,  А.Отгонжаргал,  Н.Тогтохбаяр,
                        С.Лхагвацэрэн, С.Отгонпүрэв, ХААИС ХШУС Химийн тэнхим

                  1-ХААИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, Химийн тэнхимийн багш
                  2-ХААИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, тэжээлийн үнэлгээний лабораторийн
                  эрдэм шинжилгээний ажилтан
                  3-ХААИС, Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Пестицидийн лаборатори
                  эрдэм шинжилгээний ажилтан
                  4-ХААИС, Мал Аж Ахуй Биотехнологийн Сургууль, Бэлчээр, Тэжээлийн тэнхимийн багш
                  5- ХААИС, Мал Эмнэлэгийн хүрээлэн, Паразитын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан

                                               E-mail: Otgonpurev@muls.edu.mn


                  Хураангуй
                         Нарийн навчит хөвөнт ургамлыг таннин ялгах түүхий эдээр ашиглах боломжтой аргаах бодисын
                  агууламж өндөртэй цөөн ургамлуудын нэг юм. Ургамлаас танниныг гарц өндөртэйгээр ялгахдаа уусгагчийн
                  төрөл, хэт авианы хүчин зүйлийн нөлөөг тогтоох зорилго тавьж ажиллахад 60 минут хэт авиагаар үйлчлэн
                  хандлах арга нь 24 цаг тасалгааны хэмд усаар хандлах аргатай тэнцэж буйг тогтоолоо. Ялгасан танниныг
                  цаашид  ургамал  хамгааллын  бодис,  малын  тэжээлийн  нэмэлт  байдлаар  ашиглах  боломжтой.  Ялгасан
                  танниныг хивэгчийн тэжээлийн шингэц, шимт чанар болон метан хийн ялгаралтанд нөлөөлөх нөлөөг in vitro
                  орчинд тогтооход 4%-иар хүртэлх хэмжээгээр нэмэхэд тэжээлийн шингэтэц нөлөөлөхгүй боловч метан хийн
                  ялгаралтыг тодорхой хувиар буруулж байгааг тогтоов.

                  Түлхүүр үг: полифенолт нэгдэл, ацетон, хандлалт, хэт авиа, ялгалт
                  Оршил
                         Таннин  нь  ургамалд  агуулагдах  полифенолт  нэгдэл  юм.  Танниныг  дотор  нь
                  конденсацлагдсан ба гидролизд ордог гэж хуваадаг. Таннин мэт полифенолт нэгдлүүд нь
                  ургамалд  хэт  ягаан  туяаны  үйлчилгээгээр,  гадны  патоген  халдвараас  өөрийгөө
                  хамгаалах үед үүсч байдаг [1]. Танниныг модны цавуу, дарс үйлдвэрлэл ба зэврэлтээс
                  хамгаалах давхарга үйлдвэрлэлд ашиглах төдийгүй биологийн өндөр идэвхтэй учраас
                  төрөл  бүрийн  эмчилгээний  зорилгоор  ашигладаг  [1-4].  Мөн  түүнчлэн  хөдөө  аж  ахуйн
                  бүтээгдэхүүн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой юм. Малын тэжээлд хивэгчээс ялгарах
                  метаны  ялгаралтыг  багасгах,  паразитын  халдварыг  эмчлэх  зорилгоор  ашигладаг
                  [5,6,7,8].  Мөн  таннины  зах  зээлийн  хэрэглээний  нийт  орлогын  60  гаруй  хувь  нь  арьс
                  ширний үйлдвэрт идээлэх зорилгоор ашигласантай хамааралтай байдаг [9]. Дээрх эрэлт
                  ихтэй  байдлаас  болоод  дэлхий  нийтээр  тогтвортой  ногоон  хими  технологийн
                  бүтээгдэхүүн  үйлдвэрлэлд  ашиглах  таннины  хэрэглээ  улам  бүр  өссөөр  жилийн  нийт
                  өсөлтийн хурд 6.7% -иар тэлж 2025 он гэхэд 3.39 тэрбум долларт хүрнэ гэж тооцоолсон
                  байна  [8].  Иймээс  таннины  эх  үүсвэртэй  түүхий  эдээс  уг  полифенолт  нэгдлийг
                  алдагдалгүй  өндөр  гарцтай  ялгах  шаардлага  нь  хамгийн  тулгамдсан  асуудал  юм.
                  Ургамалд  тухайн  ургамлын  зүйл,  ургалтын  хугацаанаас  хамаараад  0.2-25%  хүртэлх
                  хэмжээгээр агуулагдддаг [10]. Нарийн навчит хөвөнт (Chamaenerion angustifolium) бол
                  элбэг тархацтай таннины өндөр агуулгатай ургамал юм. Навчийг нь малын суулга өвчнийг
                  эмчилэхэд ашигладаг. Аргаах бодис буюу таннины агуулгамж 10-20%  байна [12].
                         Ургамлаас ялгах таннины гарц нь таннины химийн бүтцийн шинж чанар, молекул
                  масс, полимержилтын зэргээс шалтгаалдаг. Таннин цэврээр ялган авах, химийн нарийн
                  шинжилгээ хийх зорилгоор ялгахад ацетон-ус /70:30/ эсвэл (метанол-ус 70:30) уусгагч нь
                  илүү үр дүнтэй болохыг баталсан байдаг [10, 13]. Гэтэл ХАА-н үйлдвэрлэлийн зорилгоор
                  буюу малын тэжээлийн нэмэлт байдлаар ашиглах тохиолдолд үнэтэй, хортой органик
                  уусгагч  ашиглах  нь  өртөг  өндөртэй,  ялгах  цэвэршүүлэх  технологи  нь  төвөгтэй  болох
                  дутагдалтай  талтай.  Тиймээс  танниныг  органик  уусгагчаар  сонгон  хандлахаас  гадна
                  даралттай усаар хандлах, хэт авиагаар үйлчлэн хандлах, богино долгионоор үйлчлэн


                                                                                                   Хуудас 0
   67   68   69   70   71   72   73   74   75   76   77