Page 76 - GreenChemistry2023 Emhetgel
P. 76

10.8 24 ЦАГТ ЯЛГАРСАН ХИЙ,МЛ,ГМЛ,Г


                                                    10.5         10.5

                                                                              10.2



                                                                                          9.8






                                              Хорголжин      Хөвөн        Хөвөн        Хөвөн
                                 хадлан өвс
                                                тэжээл      оройт 1%    оройт 2%     оройт 4%
                            CH4      10.8        10.5         10.5         10.2         9.8




                  Гүзээнээс  ялгарч  буй  CH4  хийг  тогтоох  багажаар  уншуулахад  хяналтын  дээж  болох
                  хорголжин тэжээл нь метан ялгаруулалт өндөр гарсан бөгөөд харин хөвөн оройтын 3
                  хувилбараар уншуулахад 4% иар нэмэд 10%-иар бууруулж байв.

                  ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ

                         Таннины бүтэц байгуулалтаас хамааран хандлахад органик уусгагчийн туйлшрал
                  хамааралтай  байдаг.  Хөвөн  оройт  ургамлын  таннины  нь  конденсацлагдсан  туйлгүй
                  уусгагчид уусах шинж чанар өндөртэй тул 40%-ийн ацетонд илүү хандлагдаж байна.

                         Хэт авианы арга нь ургамал, бичил замаг, далайн ургамлаас таннин гаргаж авахад
                  ихэвчлэн ашигладаг хандлах аргын нэг юм. Аргын хувьд хэт авианы хүч, температур, хэт
                  авиагаар нөлөөлөх цаг хугацаа нь таннины гарцад хүчтэй нөлөөлдөг хүчин зүйлүүд юм.
                  Энэ арга нь ердийн аргатай харьцуулахад таннины хандлагдах гарцыг сайжруулж, цаг
                  хугацаа, уусгагчийн зарцуулалтыг бууруулдаг [12,13,14]. Хэт авиагаар үйлчлэн хандлах
                  арга  нь  ерөнхийдөө  уламжлалт  аргуудаас  17.6%-иар  өндөр  гарцтай  байдаг  [13]  бол
                                                                                            0
                  бидний судалгааны дүнгээр 24 цаг тасалгааны хэмд (ойролцоогоор 20 С) хандалснаас
                  хэт авиагаар 60 минут үйлчлэн хандлахад 4.3%-иар их илүү гарцтай хандлагдсан байна.
                  Энэ аргын зарчим нь дууны долгион нь [14] механик чичиргээг үүсгэж ургамлын эсийн
                  бүтэц эвдэрч, таннин хандлагдах гарц ихээхэн нэмэгддэг. Акустик долгионыг ихэвчлэн
                  >20  кГц-ээс  дээш  хэмждэг  [14].  Хэт  авианы  тусламжтайгаар  хандлах  энэхүү  арга  нь
                  байгаль  орчинд  ээлтэй,  хими,  физикийн  эрсдэл  багатай,  ургамлын  таннины  молекул
                  бүтцийн шинж чанарт бага нөлөө үзүүлдэг онцлогтой юм [13, 14]. Хэт авианы давтамжийг
                  ихэвчлэн 40 кГц, хэт авианы цаг нь 30 минут орчим, хэт авианы температур нь өрөөний
                  температур  эсвэл  дулаан  температур  (55 C)  байж  болно  [46,  47].  Харин  бидний
                                                                o
                                                    0
                  судалгааны дүнд 60 минутаар 55 С  хэмд хандлах тохиолдолд илүү гарцтай байв. Цааш
                  үргэлжлүүлэн  2  цаг  болгоход    хандлагдах  таннины  агуулга  багасч  байгаа  нь  таннины
                  молекул  задарч  байгаатай  хамаатай  юм.  Хэт  авиа  ашиглах  арга  нь  хэдийгээр  үнэтэй
                  органик уусгагч ашиглах аргын гарцаас 6.3%-иар бага байгаа ч ацетоноор хандлах арга
                  нь 24 цаг зарцуулж байгаа юм. Тиймээс хэт авиа ашиглан 1 цаг хандлах цаг хугацаа
                  хэмнэх ач холбогдолтой юм.

                  ДҮГНЭЛТ



                                                                                                   Хуудас 3
   71   72   73   74   75   76   77   78   79   80   81