Page 79 - GreenChemistry2023 Emhetgel
P. 79
1.8. "Монгол малын маханд агуулагдах бичил элементийг атом шингээлтийн
спектрометрийн (AAS) аргаар тодорхойлсон дүн" Б.Уранзаяа Д.Болормаа
Г.Төрмөнх, ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургууль
Б.Уранзаяа, Д.Болормаа, Г.Төрмөнх
ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургууль
turmunkh_g@must.edu.mn
Хураангуй
Мах нь төгс уургийн эх үүсвэр болохын дээр хүний бие махбодид шаардлагатай уураг, тос, эрдэс бодис,
амин дэмийг зохих хэмжээгээр агуулсан үнэт түүхий эд юм. Бид монгол малын мах ба дайвар бүтээгдэхүүнд
кальци, төмөр, цайр, зэс зэрэг эрдэс бодисын агууламжийг атом шингээлтийн спектрометрийн аргаар
тодорхойлсон. Мөн дээр дурдсан дээжинд аюулгүйн үзүүлэлтүүд болох хар тугалга, кадьми гэсэн 2 төрлийн
хүнд металлын агууламжийг тодорхойллоо. Судалгааны материал болгон томоохон хүнсний захуудад
худалдаалагдаж байгаа тэмээ, ямаа, хонь, үхэр, адууны тураг болон дотор махыг ашигласан. Судалгааны арга
зүйн баримтаар Монгол Улсын үндэсний стандарт болон олон улсын стандартуудыг харьцуулалт ишлэл хийсэн.
Судалгааны ажлын үр дүнгийн хувьд хонины гүзээнд кальцийн агууламж 38 мг% буюу хамгийн их хэмжээгээр
агуулагдаж байгааг тогтоосон. Үүнээс үзэхэд энэхүү түүхий эдээс зохицуулах үйлдэл бүхий хүнсний бүтээгдэхүүн
үйлдвэрлэх нөөц бололцоо бүрэн байгаа нь харагдасн бөгөөд цайрын агууламжийг тодорхойлоход дотор маханд
1-2.5 мг%, харин тураг маханд 3.3-5.8 мг% байв. Харин кальцийн агууламж тураг маханд бага буюу 0-3.6 мг%,
дотор маханд 1.5-38 мг% байна. MNS 4504: 2008 Хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металлын үлдэгдлийн
зөвшөөрөгдөх хэмжээ стандартаар хар тугалгын агууламж 0.1 мг/кг-с ихгүй байна хэмээн заасан байдаг. Гэтэл
тэмээний хааны маханд 0.5 мг/кг илэрсэн нь стандартын шаардлагыг хангахгүй байгааг харуулж байна
Монгол малын мах болон дотор эрхтэнүүд кальци, магни, кали, төмөр, натри, зэс зэрэг эрдсийн
элементүүдээр баялаг бөгөөд тэдгээр нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Дээрхи элементүүд хүний биед
ясны сийрэгжилт болон шүдний бөх бат байдал, мөн булчингийн болон мэдрэлийн системийн үйл ажиллагааг
тогтвортой байлгах, мөн цус багадалт болон түүнээс үүдэлтэй ядаргаа, бусад өвчин үүсэхээс сэргийлнэ. Иймд
биологийн шинж чанар өндөртэй боловч хэрэглээ нь хязгаарлагдмал байгаа дотор маханд агуулагдах эрдэс
бодисын агууламжийг тодорхойлох судалгааг хийлээ. Энэхүү судалгааны үр дүн нь орчин үеийн нарийвчлал
өндөр арга зүйгээр уламжлалт хүнсний хэрэглээ болох малын дотор маханд агуулагдах бичил шим тэжээлийн
баялаг найрлагыг тодорхойлохын сацуу олон улсын стандартын (ISO) хүрээнд Монгол малын махны хүнсний
аюулгүй байдлын зэрэглэлийг ахиулсан практик ач холбогдолтой судалгаа болохыг харуулж байна.
Түлхүүр үг: малын дотор мах бичил шим тэжээл, хүнсний аюулгүй байдал, стандарт баримт бичиг
Хуудас 2