Page 84 - GreenChemistry2023 Emhetgel
P. 84
[1]. Mineral tolerance of animals, National Research Council - 2006
[2].Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “само” институт Малын дотор мах хэвлэлийн тойм
[3]. Э. Баярсанаа, Б. Энхжаргал “Монгол ямааны цуллаг эрхтэнд зарим эрдэс бодис тодорхойлсон дүн”
ХАА-н Шинжлэх ухаан сэтгүүл УБ., 2003
[4]. Lars Jorhem aand Joakim Engman “Determination of Lead, Cadmium, Zinc, Copper and Iron in Foods
by Atomic Absorption Spectrometry after Microwave” 2000
[5]. Syed Fahad Akbar Ali, Nida Imtiaz and Syed Umiar Mehdi “Analysis of Zinc in Human Blood Using Flame
Atomic Absorption Spectroscopy” (FAAS)
[6]. Tariq Mahmud, Irabia rehman, “Mineral and nutritional composition of camel (camelus dromedarius) meat
in Pakistan”., 2011
Энэхүү судалгааны ажлын ач холбогдол нь Ногоон химийн шалгуураар:
- Монголчуудын уламжлалт хоол хүнсний үндсэн хэрэглээ болсон махан бүтээгдэхүүн түүний дунд
малын дотор эд, эрхтэний биологийн шим тэжээл, байгалийн эрдэс, элементийг орчин үеийн өндөр
идэвхит нарийвчлал өндөртэй олон улсын стандартын аргаар тодорхойлсон нь шинжлэх ухаан
болон баталгаажуулалтын ач холбогдол асар өндөр юм.
- Малын гаралтай бүтээгдэхүүнийг хаягдалгүй технологиор хэрэглэж байсан уламжлалт арга хэлбэр,
соёлыг өнөө цагийн хэрэглээнд нэвтрүүлэхэд судалгааны үр дүн, дүгнэлт болно.
- Хүний организмд зайлшгүй шаардлагатай шим тэжээлийг I, II ангилалын махнаас авах нь
бионийцэмж сайтайгаас гадна, химийн урвалын хурдасгуур биокатализаторын бүрэлдэхүүн болдог
коэнзимийн идэвхжилийг зохицуулж бодисын солилцоог эрчимжүүлдэг. Иймээс орчин үеийн
төвлөрсөн, завгүй амьдралын хэв маягтай нөхцөлд хүмүүс, тэр дундаа өсвөр насны хүүхдийн бие
бялдарын хөгжилд шаардлагатай бичил шим тэжээлийг малын дотор эрхтнээр хийсэн хоол хүнснээс
хангах бүрэн боломжтой юм.
- Монголчуудын хүнсний хэрэглээний уламжлалт арга хэлбэр нь байгальд ээлтэй, хаягдалгүй, чанар
хүртээмжтэй, ногоон технологи-химийн үндсэн заалтуудыг шингээсэн ойлголт бөгөөд энэхүү
технологийг өнөө цагийн хэлбэрт зохист байдлаар хувилбаржуулж тогтмол хэрэглээ болгоход олон
салбарын судлаачдын ажлын үр дүн, аж ахуйн нэжийн хамтын ажиллагаа их чухал байна.
- Эрүүл мэндийг дэмжих, зохицуулах, биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүнийг гаднаас импортоор
манай улсын хэмжээнд оруулж, хэрэглэж байгаа хэрэгцээ жилээс жилд нэмэгдсэн тоо баримтууд их
байдаг. Энэ хэрэгцээг малын дотор махнаас авах нь хамгийн зохистой, зөв сонголт болох юм.
- Монгол малын махны амт, шим тэжээл сайн гэж бид дор бүрнээ мэддэг хэдий боловч түүнийгээ
шинжлэх ухааны үүднээс тодорхойлж, баталгаажуулсан ажил олон улсын түвшинд маш хомс,
ялангуяа ISO стандартын хүрээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц дүгнэлт ( IR-internationally recognized),
стандарт баримт бичгийн зохицуулга муутайгаас хамааран Монгол малын мах, түүний гаралтай
бүтээгдэхүүнийг экспорт хийхэд маш их хүндрэл учирдаг. Энэ байдлыг засаж сайжруулахын тулд
судалгаа, баталгаажуулалтын түвшинд олон талын шинжлэх ухааны хамтарсан дүгнэлтийг хийх
зайлшгүй шаардлага тулгараад байна.
- Эцэст дүгнэхэд, Ногоон дэлхий-Ногоон амьдрал-Ногоон хүнс, хэрэглээ-Ногоон хими бүгд нэгэн
ойлголт, хөгжил юм.
Хуудас 7