Page 80 - GreenChemistry2023 Emhetgel
P. 80

I. ОРШИЛ



        Өнөө үед дэлхий нийтээрээ хүнс тэжээлийн чанарт зөвхөн илчлэг гэсэн шалгуураар үнэлгээ өгөхөө
        больж, бие махбодийн бодисын солилцоонд чухал үүрэгтэй, ашигтай шинж чанар бүхий биологийн
        идэвхит  нэгдэл  болон  амьд  бичил  биетний  агууламжтай  пробиотик  хүнсэнд  илүүтэй  анхаарал
        хандуулах болжээ [1]. Энэ нь хүнсний эмх замбараагүй хэрэглээг бус, зөвхөн өөрийн биед хэрэгцээтэй
        нэгдлүүдийг  агуулсан  хүнсийг  хэрэглэхийг  чухалчилж  байгаа  хэрэг  юм[2].  Малын  өсөлт  хөгжилт
        улирлын байдалтай жигд биш боловч, арчилгаа маллагааны зохистой нөхцөлд богино хугацаанд тарга
        хүч нь бүрддэг биологийн онцлогтой бөгөөд махлаг чанар, махны химийн найрлага, биологийн үнэт
        чанарын зарим үзүүлэлтээр бусад оронд үржүүлдэг сайн үүлдрийн малтай адил юм [3]. Монгол малын
        мах болон дотор эрхтэнүүд кальци, магни, кали, төмөр, натри, зэс, хром зэрэг эрдсийн элементүүдээр
        баялаг бөгөөд тэдгээр нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой [3]. Дээрхи эрдэс бодисууд хүний биед
        ясны  сийрэгжилт  болон  шүдний  бөх  бат  байдал,  мөн  булчингийн  болон  мэдрэлийн  системийн  үйл
        ажиллагааг  тогтвортой  байлгах,  мөн  цус  багадалт  болон  түүнээс  үүдэлтэй  ядаргаа,  бусад  өвчин
        үүсэхээс  сэргийлнэ  [5].  Иймд  биологийн  шинж чанар  өндөртэй  боловч хэрэглээ нь  хязгаарлагдмал
        байгаа дотор маханд агуулагдах эрдэс бодисын агууламжийг тодорхойлох судалгааг хийлээ.



        II. МАТЕРИАЛ, АРГА ЗҮЙ



        Судалгааны ажлын материал: Судалгааны материалаар тэмээ, ямаа, хонь, үхэр, адууны тураг болон
        дотор махыг сонгон авлаа. Үүнд элэг, бөөр, зүрх, гүзээ, уушги, сархинаг, цоохор сархинаг, хэл, умс кита,
        толгой  шийрийг  сонгосон.  Эдгээрийг  Хүчит  шонхор,  Баянзүрх  хүнсний  захуудаас  худалдаж  авсан
        болно.

        Судалгааны ажлын арга зүй: Судалгаанд дараах Монгол Улсын үндэсний стандартуудыг ашиглалаа.
        Үүнд:

        •  MNS  4497:1997  Хүнсний  бүтээгдэхүүнд  цайрын  агуулгыг  тодорхойлох  атом  шингээлтийн
           спектрометрийн арга
        •   MNS  4498:1997  Хүнсний  бүтээгдээхүнд  зэсийн  агуулгыг  тодорхойлох  атом  шингээлтийн
           спектрометрийн арга
        •  MNS  4499:1997  Хүнсний  бүтээгдэхүүнд  кадьми  агуулгыг  тодорхойлох  атом  шингээлтийн
           спектрометрийн арга
        •  MNS  4496:1997  Хүнсний  бүтээгдэхүүнд  хар  тугалгын  агуулгыг  тодорхойлох  атом  шингээлтийн
           спектрометрийн арга
        •  MNS ISO 936:2003 Мах, махан бүтээгдэхүүнд нийт үнслэг тодорхойлох
        •  MNS 1023:2007 Хүнсний зориулалттай дотор мах, дайвар түүхий эд болон тэдгээрийн бүтээгдэхүүн.
           Техникийн ерөнхий шаардлага
            Дээж  бэлтгэл:  Судалгаанд  хамруулсан  бүх  дээжийн  бэлтгэлийг  MNS  1023:2007  Хүнсний
        зориулалттай  дотор  мах,  дайвар  түүхий  эд  болон  тэдгээрийн  бүтээгдэхүүн.  Техникийн  ерөнхий
        шаардлага стандартын дагуу гүйцэтгэсэн. Үүний тулд нийт дээжийг  MNS ISO 936:2003 Мах, махан
        бүтээгдэхүүнд нийт үнслэг тодорхойлох стандартын дагуу үнсжүүлсэн. Үнсжүүлсэн дээжин дээр 1:1
        харьцаагаар давсны хүчлийн уусмал нэмж, хуурай эрдэсжүүлэлт явуулсан.
            Стандарт уусмал бэлтгэх: Кальци (Ca), төмөр (Fe), цайр (Zn), Зэс (Cu), хар тугалга (Pb), кадьми
        (Cd)-ийн  стандарт  уусмалууд  (EPOND,  CPAchem  Ltd.,  Switzerlnd)  нь  1000  мг/л  концентрацитай
        үйлдвэрлэгдсэн.  Эдгээр стандарт уусмалаас 0.5, 1.0, 1.5, 2.0, 2.5 мг/л концентраци бүхий уусмалуудыг
        бэлтгэв.


                                                                                                       Хуудас 3
   75   76   77   78   79   80   81   82   83   84   85