Page 77 - GreenChemistry2023 Emhetgel
P. 77
Танниныг хөвөн оройт ургамлаас ялгахдаа ацетон ашигласан тохиодолд 40%-ийн ацетон
ашиглах нь хамгийн тохиромжтой болохыг тогтоов. Гэвч хөдөө аж ахуйн зорилгоор
ялгасан танниныг ашиглах тохиолдолд ацетон ашиглах нь тохиромжгүй бөгөөд хугацаа
0
их зарцуулах дутагдалтай байна. Иймээс зөвхөн усаар 1 цаг хэт авиа ашиглан, 60 -д
халааж хандлан авах нь 24 цаг усаар хандалсантай дүйх хэмжээний ач холбогдолтой
болохыг тогтоож танниныг ялган цэвэрлэж авлаа. Хивэгчийн метан ялгаралтыг бууруулах
судалгааг in vitro орчинд тогтооход тэжээлд ялгасан танниныг 4% -д нэмэхэд метан
ялгаралтыг 10 орчим хувиар бууруулж байгааг илрүүллээ. Иймд хөвөн оройтод
агуулагдаж буй таннин нь хүлэмжийн хийг тодорхой бууруулах нэмэлт юм. Метан
бууруулах идэвхи, механизмыг цаашид in vivo орчинд судлан тогтоох шаардлагатай.
Ном зүй
Хуудас 4