Page 74 - GreenChemistry2023 Emhetgel
P. 74

ОБШ-Органик бодисын шингэц , хувиар
                                        Х- Ялгарсан хийн хэмжээ,мл
                                       НП-Нийт протейн , хувиар
                                       НҮ-Нийт үнс, хувиар

                  СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН

                         Ус  болон  ацетоны  тодорхой  харьцаатай  уусгагчид  тасалгааны  температурт
                      0
                  /~20 С/ 24 цаг хандалж уусгагчийн нөлөөг тогтооход уусгагчийн туйлшрал багатай 40%
                  ацетон хандад хамгийн их таннин хандлагдаж байв.
                  Хүснэгт №1 Таннин ялгахад уусгагчийн нөлөөг тогтоосон дүн.

                        №     Ус:ацетон                                              Таннины агууламж, %
                        1     100:0                                              13.34   0.15
                        2     80:20                                              14.26   0.05
                        3     60:40                                              19.67  0.07
                        4     30:70                                              16.86  0.06
                        5     10:90                                              16.04  0.04


                         Харин 70%-ийн ацетонд хандлагдсан таннины агуулга усанд ханднаас 3.2-3.5%-
                  иар их байсан бол 40% ацетон ханднаас хамгийн их буюу 3.5-6.7% их агуулгатай таннин
                  хандлагдсан байв. Харин 90% болоход багасах төлөвтэй байв. Тиймээс уусгагчийн хувьд
                  хамгийн  тохиромжтой  хувилбар  нь  ус:ацетоны  харьцаа  60:40  буюу  40%-ийн  ацетон
                  байна.  Гэхдээ  бидний  ажлын  үндсэн  зорилго  бол  аль  болох  үнэтэй  органик  уусгагч
                  ашиглахгүйгээр их хэмжээтэй таннин ялгах юм. Тиймээс хандлах процесст хэт авианы
                  нөлөөг тогтоов.

                               15
                              таннины агуулга %  10                                Таннины агуулга




                                5


                                0
                                      0     10     30    60     120    150

                         Зураг №1 Таннины хандлалтанд хэт авианы нөлөө

                         Хэт  авиаг  ашиглан  30  ба  60  минут  гэсэн  2  өөр  хугацаагаар  хандыг  бэлтгэхэд
                  таннины  агуулга  9.72%-иас  13.34%  болтлоо  тогтмол  өсч  байсан  бөгөөд  120  минут
                  болоход 13.06% болж эргээд буурч байв. Хандыг бэлтгэхдээ уусгагчаар усыг хэрэглэж
                  тасалгааны температурт 24 цаг байлгаж бэлтгэсэн ханданд агуулагдах таннины хэмжээ
                  хэт  авиа  ашигласан  нэг  цаг  буюу  60  минут  хандалсан  ханданд  агуулагдах  таннины
                                                                                  0
                  хэмжээтэй ойролцоо байв. Харин хэт авианы температурыг 40 С-д 30 минутаас 60 минут
                                                     0
                  болтол  хандлахад  9,6-10,7%,  60 С-д  30-60  минут  хандлахад  12,7-13,1%  агуулгатай
                  таннин хандлагдсан байв. Иймээс танниныг хандлахад халаалт эерэг нөлөөтэй бөгөөд
                  хэт  авиагаар  үйлчлэхийн  зэрэгцээ  60 С-д  халаах  нь  өндөр  гарцтай  ханд  бэлтгэх
                                                            0
                  боломжтой нь тодорхой байна. Тиймээс хэт авианы хандлалтыг хэрэглэх тохиолдолд 60
                  минутаас илүү хугацаагаар хандлах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн температурын
                           0
                  хувьд 60 С-д хандлах нь тохиромжтой байгаа нь харагдаж байна.


                                                                                                    Хуудас 1
   69   70   71   72   73   74   75   76   77   78   79