Page 73 - GreenChemistry2023 Emhetgel
P. 73
хандлах, ионжсон шингэний хандлалт, нил улаан туяагаар үйлчлэн хандлах, супер критик
шингэнээр хандлах, энзимээр үйлчлэн хандлах зэрэг харьцангуй бага органик уусгагч
ашигладаг физик-химийн аргуудаар өндөр гарцтайгаар ялган авч байна [10,13,14]. Бид
энэхүү судалгааны хүрээнд аль болох хоргүй, бага органик уусгагч ашиглан ялгах
технологид хэт авиан ба температурын нөлөөний оновчтой хувилбарыг тогтоон,
танниныг цэврээр ялгах зорилго тавин ажиллаа.
СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, АРГА ЗҮЙ
Ургамлын дээж
Бид судалгаандаа Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хорго гэх газраас
цэцэглэлтийн үед нь ургамлын газрын дээд хэсгийг түүж нарны шууд тусгалгүй, задгай
агаарт хатааж, иш навч цэцэг зэрэг бүгдийг хольж нунтаглаж бэлтгэв.
Таннин хандлах уусгагч, хэт авиагаар үйлчлэх хугацааг тодорхойлох
Ургамлаас танниныг хандлах тохиромжтой уусгагчийн нөлөөг тогтоохдоо ус ба ацетоны
тодорхой харьцаатай уусгагч ашиглан 24 цаг тасалгааны хэмд хандлан бэлтгэв. Хэт
авианы үйлчлэх хугацааг тогтоохдоо усыг уусгагчаар авч 0-150 минутын зайтайгаар
40kHz авиагаар үйлчлэн ханд бэлтгэв. Хандлах температурын нөлөөг тогтоохдоо хэт
0
авиагаар үйлчлэх болон сэгсэгчинд 20, 40, 60 С-д 30 болон 60 мин гэсэн 2 өөр хугацаанд
хандыг бэлтгэв. Ханданд ялгарсан таннины агуулгыг Левенталь-Нейбаурийн аргаар
тодорхойллоо. Танниныг таних сонгомол аргаар төмрийн хлоридыг ашиглав.
Танниныг хандлах ялгах аргазүй
Танниныг ялган авахдаа усаар хэт авиа ашиглан хандлав. Хандыг вакуум
ууршуулагчаар өтгөрүүлэн таннины өтгөн хандыг гарган авна. Үүний дараа NaCl-ийн
давсаар хануулан 2 үе үүсгэнэ. Дээд давхаргыг зайлуулж, түүний эзэлхүүнээс хоёр дахин
их хэмжээний 95%-ийн этанолаар тунадасжуулна. Үүссэн тунадасыг центрифугийн
аргаар ялгаж этилацетатаар угааж цэвэршүүлнэ. Ингэж гарган авсан хольцоо таннин мөн
эсэхийг төмрийн (III) хлоридын ханасан уусмалаас дусааж танина. Хэрэв ногоон өнгө өгч
байвал таннин байгааг гэрчилнэ. Таннины агуулгаас хамаарч ногоон өнгө тодорно.
Гарган авсан хольцыг диализын уут ашиглан урсгал усанд 24 цаг байлгаж бага молекулт
нэгдлээс салгана. Ингэж цэвэрлэж гарган авсан танниныг хөлдөөн хатаагчид 24 цаг
хатааж цэвэр хуурай танниныг цэврээр ялгав.
In vitro- хийн бүтэмшлийн аргаар шингэц ба метан хийн ялгаралтыг тодорхойлох
Хонины гүзээний шингэнийг in vitro орчинд хоргожин тэжээлийг үндсэн субстратаар авч
ялгасан танниныг 1,2,4%-иар тооцон нэмж тэжээлийн шингэц ба метан хийн гаргац
хэрхэн нөлөөлж байгааг тогтоов. Тэжээлийн тэжээлийн шингэцийг тодорхойлохын тулд
100 мл-ийн багтаамжтай поршинт цилиндрт нунтагласан 200 мг дээжийг хийж 30 мл-ийн
зураас хүртэл 1:2 гэсэн харьцаатай бэлтгэсэн гүзээний шингэн ба буферийн уусмал
o
нэмж, 39 C-ийн дулаанд тогтмол байлгаж 3, 6, 12, 24, 48, 72, 96 цаг тутамд ялгаран гарсан
хийн хэмжээг тэмдэглэн авч улмаар 24 дэх цагт ялгарсан хийн хэмжээг тооцно.
Харьцуулалт хийхийн тулд 4 цилиндр дан гүзээний шингэн мөн 4 цилиндрт өвсний
стандарт хийж зэрэгцүүлэн туршина. Эцэст нь 24 цагийн түвшинд ялгаран гарсан хийн
хэмжээг гүзээний шингэн болон стандартаас ялгарсан хийн хэмжээтэй харьцуулан
засвар хийж гарсан дүн, дээжний нийт протеин болон нийт үнсний хувийг ашиглан
органик бодисийн шингэцийн коэффициентийг дараах томъёогоор бодно.
Хүчит тэжээлд ОБШ=9+0,999Х+0,0595 НП+0,0181 НҮ
Хуудас 1