Page 82 - GreenChemistry2023 Emhetgel
P. 82

Адууны  гуя,  хааны  мах,  зүрх,  элэг,  бөөр,  умс,  китанд  кальци,  төмөр,  цайр,  зэсийн  агууламжийг
        тодорхойлсон үр дүнг Зураг 3-т үзүүлэв



                                                         Зураг 3. Адууны тураг  болон дотор махны элементийн
                                                         агууламж



                                                         Адууны элгэнд  төмрийн агууламж хамгийн өндөр 13.8
                                                         мг%  байна.  Харин  кальцийн  агууламж  бөөр,  умс,
                                                         китанд  өндөр  буюу  6.5-23.3  мг%  байна.  Цайрын
                                                         агууламж  адууны  элгэнд  5.7  мг%  байгаа  нь  бусад
                                                         малын  маханд  (үхэр,  хонь)  агуулагдах  хэмжээнээс  1
                                                         дахин их байна.

                                                         Кальци, төмөр, цайр, зэсийн агууламжийг хонины гуя,
        хааны мах, зүрх, элэг, бөөр, гүзээ, сархинаг, цоохор сархинаг, хэл, толгой шийр зэрэг дотор маханд
        тодорхойлж Зураг 4-өөр үзүүлэв


                                                           Зураг 4. Хонины  тураг  болон дотор махны
                                                           элементийн агууламж



                                                           Хонины гүзээнд кальцийн агууламж хамгийн их буюу
                                                           38  мг%,  сархинаг,  цоохор  сархинагт  11.5-13.8  мг%
                                                           байна. Хонины элгэнд зэсийн агууламж бусад малын
                                                           дотор  махнаас  (үхэр,  адуу)  өндөр  буюу  2.2  мг%,
                                                           гарсан.



                                                           Ямааны  гуя,  хааны  маханд  кальци,  төмөр,  цайр,
                                                           зэсийн агууламжийг тодорхойлж Зураг 5-аар үзүүлэв.























        Зураг 5. Ямааны тураг махны эрдэс бодисын үр дүн






                                                                                                       Хуудас 5
   77   78   79   80   81   82   83   84   85   86   87