Page 81 - GreenChemistry2023 Emhetgel
P. 81
Атом шингээлтийн спектрометрийн багажаар хэмжилт хийх: Урьдчилан бэлтгэсэн дээж болон
стандарт уусмалыг ашиглан эрдэс бодисын агууламжийг атом шингээлтийн спектрометрийн (Agilent
Technologies 200 series A, USA) багаж ашиглан гүйцэтгэв
III. СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Малын тураг болон дотор эрхтэний сонгон авсан дээжин дээр хэмжил хийхийн тулд эрдэс элементийн
стандарт бодисын жиших муруйг байгуулж, түүнд шүтэлцэх хэмжээний агууламжийн утгыг тодорхойлж
гаргасан. Стандарт бодисын бэлтгэх ажиллагааг II бүлэгт зааснаар гүйцэтгэсэн бөгөөд хэмжлийн
стандарт хазайлт болон корреляцийн коэффицент нь статистик анализ хийхэд зөвшөөрөгдөх
хэмжээнд байсан. Үр дүнг 3 хэмжлийн дундаж утгыг тооцоолж боловсруулсан.
Зураг 1. Элементийн стандарт жиших муруй
Судалгааны үр дүнг малын төрөл зүйлээр багцлан харууллаа. Зураг 2-т кальци, төмөр, цайр, зэсийн
агууламжийг үхрийн гуя, хааны маханд болон зүрх, бөөр, элэг, уушиг, гүзээ, сархинаг, цоохор сархинаг,
хэл зэрэг дотор маханд тодорхойлсон дүнг үзүүллээ.
Зураг 2. Үхрийн тураг болон дотор махны элементийн агууламж
Үхрийн уушиг, сархинагт төмрийн агууламж хамгийн
өндөр буюу 11.1- 14 мг%, харин кальцийн агууламж
гүзээ, бөөр, сархинагт 5.8- 8.1 мг%-ийн байна. Цайрын
агууламж гуя, хааны маханд бусад дотор махтай
харьцуулахад 1 дахин их байна. Харин зэсийн
агууламж элэгэнд хамгийн өдөр 1.8 мг% агуулагдаж
байна.
Хуудас 4