Page 83 - GreenChemistry2023 Emhetgel
P. 83

Судалгааны  үр  дүнд  тураг  маханд  кальцийн  агууламжгүй  байна.  Бусад  малын  тураг  махтай
        харьцуулахад ямааны хааны маханд цайрын агууламж хамгийн өндөр буюу 5.8 мг% гарсан байна.



        Тэмээний  хааны  маханд  бусад  малын  тураг  махнаас  илүү  3.6  мг%  төмрийн  агууламж  3.1-  4  мг%,
        цайрын агууламж 5.2- 5.5 мг%, зэсийн агууламж 0.35- 0.7 мг% байна. Тэмээний хаа, гуяны маханд
        кальци, төмөр, цайр, зэсийн агууламжийг Зураг 6-аар үзүүлэв.























        Зураг 6. Тэмээний тураг махны элементийн агууламж



          IV. ДҮГНЭЛТ


           Үхэр болон хонины гүзээ, сархинаг, цоохор сархинагт кальцийн агууламж 6.7-38 мг%, үүнээс хонины
        гүзээнд  хамгийн  их  буюу  38  мг%  агуулагдаж  байна.  Үхэр  болон  хонины  гүзээ,  сархинаг,  цоохор
        сархинагт төмрийн агууламж 0.2-11.1 мг% байна.

           Үхэр, адуу, хонины зүрх, бөөр, элгэнд төмрийн агууламж 1.6-13.8 мг%, кальцийн агууламж 1.7-20 мг%
        ба адууны бөөрөнд хамгийн өндөр буюу кальцийн агуламж 20 мг% байв. Цайр болон зэсийн агууламж
        0.2-5.7 мг% байв.

           Судалгааны ажлын үр дүнд тураг маханд кальцийн агууламж 0-3.6 мг% гарсан бөгөөд микро элемент
        болох  төмөр,  цайр,  зэсийн  агууламж  судалгаанд  хамруулсан  малын  маханд  ойролцоо  үзүүлэлттэй
        байлаа.

           MNS  4504:  2008  Хүнсний  бүтээгдэхүүн  дэх  хүнд  металлын  үлдэгдлийн  зөвшөөрөгдөх  хэмжээ
        стандартаар  хар  тугалгын  агууламж  0.1  мг/кг-с  ихгүй  байна  хэмээн  заасан  байдаг.  Гэтэл  тэмээний
        хааны  маханд  0.5  мг/кг  илэрсэн нь  стандартын шаардлагыг  хангахгүй  байгааг  харуулж байна. Мөн
        тэмээний хаа, гуяны маханд кадьми 0.14-0.19 мг/кг илэрсэн.
          Энэхүү судалгааны үр дүн нь малын дотор мах нь хүнс тэжээлийн нэмэлт эх үүсвэр болох бүрэн
        боломжтойг харуулж байна Энэхүү судалгааны үр дүн нь орчин үеийн нарийвчлал өндөр арга зүйгээр
        уламжлалт хүнсний хэрэглээ болох малын дотор маханд агуулагдах бичил   шим тэжээлийн баялаг
        найрлагыг тодорхойлохын сацуу олон улсын стандартын (ISO) хүрээнд Монгол малын махны хүнсний
        аюулгүй байдлын зэрэглэлийг ахиулсан практик ач холбогдолтой судалгаа болохыг харуулж байна.

        ХЭВЛЭЛИЙН МАТЕРИАЛ




                                                                                                       Хуудас 6
   78   79   80   81   82   83   84   85   86   87   88