Page 54 - GreenChemistry2023 Emhetgel
P. 54

* Эх үүсвэр: Цаг уур, орчны шинжилгээний газрын тайлан 2019-2020 он                       ↓ бууралт  ↑ өсөлт


        Хүснэгт 1-ээс харахад нарийн ба бүдүүн ширхэглэгт тоосонцрын хэмжээ түүхий нүүрс хэрэглэж байсан
        үетэй  харьцуулахад  буурсан  хэдий  ч    хүхэрлэг  хийн  хэмжээ  өссөн  байна.  Хүхэрлэг  хий  нь  тухайн
        түлшинд агуулагдах хүхрийн хэмжээнээс шууд хамаардаг. Хүхэрлэг хий их байгаагийн шалтгаан нь
        2019-2020  онд  сайжруулсан  шахмал  түлшний  үндсэн  түүхий  эдээр  ашиглаж  байгаа  эрчим  хүчний
        баяжуулсан  нүүрс  буюу  завсрын  бүтээгдэхүүн  нүүрсэнд  хүхрийн  хэмжээ  дундажаар  1%  байдагтай
        холбоотой юм. Харин Багануур ба Налайхын нүүрсний хүхрийн агууламж 0.5% орчим байдаг бөгөөд
        эдгээр  ордын  нүүрсийг  ашиглавал  хүхэрлэг  хийн  агууламж  буурах  боломжтой  болно.  Мөн  нөгөө
        талаар,  сайжруулсан  шахмал  түлшний  чанарыг  дээшлүүлэхийн  тулд  хорт  хийг  шингээх  шинжтэй
        барьцалдуулагч гарган авах шаардлагатай байгаа нь харагдаж байна.


        Шинэ барьцалдуулагч гарган авахын тулд БНХАУ-аас имфортоор авдаг 4 компанийн (Erlianhaote city
        Hongxiang trading Co.,LTD, Gobi heijin Industry and trade Co.,LTD, Erlian Xincai Trade Co.,LTD, Erlian city
        huibang trading Co.,LTD) барьцалдуулагчийн үндсэн орц найрлагыг дээрх арга зүйн хэсэгт дурьдсан
        стандартад заасан арга зүйн дагуу тодорхойлсон ба үр дүнг Хүснэгт 2-д нэгтгэн үзүүлэв.




                                                     Хүснэгт 2. Импортын барьцалдуулагчийн үндсэн найрлага



                                                       Чийгийн     Дэгдэмхийн      Үнсний      Цардуулын
                №            Компанийн нэр
                                                      агууламж,%   агууламж,%    агууламж,%    агууламж, %

                1                                        9.62         21.14         21.78         35.42
                      Erlianhaote city Hongxiang Trading
                2               Co.,LTD                  8.84         16.93         21.43         35.91
                3                                        9.69         15.54         33.00         38.50

                4                                        7.23         23.54         18.00         42.60

                5        Erlian Xincai Trade Co.,LTD     8.41         20.54         22.40         48.60
                6                                        9.11         19.74         21.60         45.70

                7                                        8.45         25.53         28.80         60.60
                        Gobi Heijin Industry and Treda
                8                                        8.75         25.52         27.90         61.50
                                Co.,LTD
                9                                        9.51         18.28         22.50         57.80

                10                                       8.67         22.02         20.75         43.56

                11   Erlian city Huibang Trading Co.,LTD   847        21.12         20.55         42.86
                12                                       8.54         24.13         21.40         45.70

                13           Баргил тех ХХК              0.73         22.45         19.28          7.5
                14       Баялаг Эрдэнэ Цом ХХК           0.30          20.7         20.5          28.5

                15       Каолин Ланд Бридж ХХК           0.63         20.35         21.18         31.2



                                                                                                      Хуудас 53
   49   50   51   52   53   54   55   56   57   58   59