Page 53 - GreenChemistry2023 Emhetgel
P. 53
Шахмал түлшний холбогч материал нь органик ба эрдэс гэж үндсэн 2 төрөлд хуваагдах ба органик
төрлийн холбогчид битум, пек, давирхай, мелас, цаас ба хөнгөн үйлдвэрийн хаягдлууд, цардуул, эслэг,
лигносульфонат, поливинилийн спирт, шингэн шил, сульфохүчлүүд гэх мэт ордог, харин эрдэс
холбогчид цемент, шавар, гипс, шохой, хужир гэх мэт цөөхөн нэр төрөл байдаг [2]. Монгол орны хувьд
сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд хэрэглэгдэж байгаа барьцалдуулагч дахь үндсэн холбогч
материал нь цардуул болохыг судалгаагаар тогтоогоод байна [3]. Хоёрдахь үндсэн холбогч
материалаар шаварлаг түүхий эдийг өргөн хэрэглэж байна. Үүний учир нь шаварлаг түүхий эд холбогч
шинжтэйгээс гадна шаталтын хугацааг нэмэгдүүлэх, дулаан хадгалах шинж чанартай байдагт оршдог
[2].
Материал, арга зүй
Бид судалгаандаа БНХАУ-аас имфортоор авдаг 4 компани-(Erlianhaote city Hongxiang trading Co.,LTD,
Gobi heijin Industry and trade Co.,LTD, Erlian Xincai Trade Co.,LTD, Erlian city huibang trading Co.,LTD)-
ийн барьцалдуулагч, дотоодын 3 аж ахуйн нэгж- (Каолин Ланд Бридж ХХК, Баргил Тех ХХК, Баялаг
Эрдэм Цом ХХК)-ийн үйлдвэрлэж байгаа барьцалдуулагч, өөрсдийн зохион гарган авсан 11 төрлийн
барьцалдуулагчийг судалгааны дээж болгон харьцуулан судлав. Судалгаанд дараахь арга зүй,
стандартыг хэрэглэсэн. Үүнд:
• Чийгийн агууламжийг MNS ISO 5068 : 2004. Хүрэн нүүрс ба лигнит. Чийгийн агууламжийг
тодорхойлох. Шууд бус жингийн аргаар [5],
• Үнсний агууламжийг MNS GB/T T212: 2015 Нүүрсний техникийн шинжилгээний аргаар [6],
• Дэгдэмхий бодисын агууламжийг MNS GB/T T212: 2015 Нүүрсний техникийн шинжилгээний
аргаар [7],
• Цардуулын агууламжийг MNS 2134:2007 Нөхцөлт цардуулын агуулгыг тодорхойлох аргаар [8],
• Эрдэс, элeментийн агууламжийг Хими, хими технологийн хүрээлэн, Гаалийн төв лаборатори,
АМГТЛ зэрэг итгэмжлэгдсэн лабораторит Рентген флюресценцийн спектрометр (XRF) болон
Рентген диффрактометр (XRD) багажаар,
• Түлшний шаталтаас агаарт ялгарах хаягдал хийн хэмжилтийг Нийслэлийн Агаар орчны
бохирдолтой тэмцэх газрын лабораторид MNS 6216: 2016 стандартын аргаар [9],
• Шахмал түлшний техникийн үзүүлэлтүүд-(чийг, дэгдэмхий, үнс, бат бэх)-ийг MNS 5679:2022
Сайжруулсан шахмал түлшний стандартад [10] заасан арга зүйгээр тус тус тодорхойлсон.
Үр дүн, хэлэцүүлэг
Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62-р тогтоол
хэрэгжиж эхэлснээр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж, улмаар уг түлшний хэрэглээг
дэмжих олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний дүнд гарсан Улаанбаатар хотын агаарын
чанарын төлөв байдлын өөрчлөлтийг [4] дараах хүснэгтээр үзүүлэв.
Хүснэгт 1. Улаанбаатар хотын агаарын чанарын төлөв байдал
Агаарын чанарын стандарт Дундаж агууламж, мкг/м 3
MNS 4585:2016 (12 дугаар сарын дундаж)*
3
Бохирдуулагч бодисын нэр Хүлцэх агууламж, мкг/м 2018 он 2019 он 2020 он
PM10 тоосонцор 100 242 138↓ 132↓
PM2.5 тоосонцор 50 182 113↓ 105↓
Хүхэрлэг хий, SO2 50 54 106↑ 211↑
Хуудас 52