Page 46 - GreenChemistry2023 Emhetgel
P. 46

байна. MNS 5679-2014 стандартад модны үртсэн шахмалын чийг 10%-иас ихгүй, үнслэг 5%-иас ихгүй,
        илчлэг 4000ккал/кг-аас багагүй байхаар заагдсан байдаг бөгөөд дээрх үзүүлэлт нь стандартын хүрээнд
        нийцэж байгаа болно.
        Цаашид  бид  судалгааны  ажлаа  өргөжүүлэн шахмал  түлшний  чанарыг дээшлүүлж  ашигтай  загварт
                                                                                                    o
        бүртгүүлэх  зорилго  тавин  ажилласан.  Үүний  тулд  хаягдал  түүхий  эд  самрын  ясыг  400 С-д  халаан
        нүүрсжүүлэн  илчлэг  чанарыг  дээшлүүлж,  дэгдэмхий  бодисын  гарцыг  бууруулж  түүнийгээ  самрын
        боргоцойтой  тодорхой  массын  харьцаагаар  хольж  халуун  шахалтын  технологийг  ашиглан  нэмэлт
        холбогч  материал  ашиглахгүй  цэвэр  биотүлш  гарган  авсан.  Техникийн  шинжилгээний    үзүүлэлтийг
        хүснэгт 6-д харуулав.

                                                Хүснэгт 6. Самрын яс, боргоцойн шахмал түлшний  техник үзүүлэлт
         №  Шахмалын                Чийгийн     Үнслэгийн       Дэгдэмхий       Илчлэг    Б.Б.Ч
                                                                                 daf
             харьцаа                агуулга     гарц            бодисын гарц  Q           унагаах
                                                  d
                                    W ,%        A  %            V daf  ,%       ккал/кг   аргаар,%
                                      a
                              o
         1  СЯ-ны НҮ (400  С):
             боргоцой  [50:50]      4.3         1.45            47.82           5886 .8   90
        Халууны аргаар боловруулж нүүрсжүүлсэн үлдэгдэл нь боловсруулаагүй самрын ястай харьцуулахад:
        дэгдэмхий бодисын гарц ойролцоогоор 3.5 дахин буурсан, илчлэг чанар 2300 ккал/кг-аар нэмэгдсэн
        байна. Үүний үр дүнд самрын ясны чанарт  өөрчлөлт орсноор боргоцойтой холисоны дараа “Хушны
        самрын яс болон боргоцойн” шахмалын 1) дэгдэмхий бодисын гарц 30 орчим хувиар буурч, 2) илчлэг
        чанар 1000 ккал/кг-аар өссөн, бат бөх, шаталтын хугацаа урттай, тааламжтай мэдрэмж төрүүлдэг хуш
        модны үнэртэй зэрэг нь ямар ч үнэ цэнэгүй хаягдаж байгаа түүхий эдийг зохистой ашиглаж, байгаль
        орчин  ба  нийгмийн  ач  холбогдол  бүхий  шахмал  түлш  үйлдвэрлэж  хэрэглээнд  нэвтрүүлж  болох  ач
        холбогдолтой  юм. “Хушны самрын яс болон боргоцойн” шахмалыг мах шарах ил задгай зуух, камень
        зуух, вагоны зуух, аялал зугаалга зэрэгт түлшний зориулалтаар ашиглахад тохиромжтой (С.Батбилэг,
        2021.03.30).

        Самрын ясны пиролизын давирхайн  судалгаа
        Самрын ясны пиролизын давирхайг задралын уснаас нь салгаж дараахь температурын хязгаарт нэрж
        гарцыг тооцон хүснэгт 7-д үзүүлэв.
                                                  Хүснэгт 7. Самрын ясны пиролизын давирхайн нэрлэгийн фракцууд

              Дээж            Нэрэгдэх  хязгаар,  Фракцын гарц, %        Хугарлын     Тайлбар
                              °C                                         илтгэгч

                              Б.э 180°C хүртэл     10.30                 1.475        Хөнгөн
              Самрын яс       180-280°C            54.31                 1.515        Дунд
                                   o
                              >280 С               35.39                 -            Үлдэгдэл
                                                                                                              o
        Дээрхи  хүснэгтээс үзэхэд самрын ясны давирхайн хувьд хөнгөн фракц 10.30%, дунд фракц(180-280 C)
        54.31 %, үлдэгдэл 35.39%, гэсэн гарцтай байна.
        Давирхайн  дээжнээс  колонкон  хроматографийн  аргаар  ялгасан  фракцуудын  гарцыг  хүснэгт  8-д
        үзүүлэв.
                                                                            Хүснэгт 8. Давирхайн фракцийн гарц, %

                 Фракцууд
                 Дээж              Гексаны           Бензолын         Дихлормета      Нийт ялгасан
                                                                      ны
                 Г         %       г          %      г        %       г         %            г   %
                 0.197     100.0  0.003       1.58   0.037    18.91  0.029      14.59  0.070     35.08
        Колонкон хроматографийн шинжилгээний дүнгээс үзвэл самрын ясны пиролизын давирхайнд гександ
        уусдаг  фракци  (1.58%)  хамгийн  бага,  дихлорметанд  уусдаг  туйлт  нэгдлүүдийн    фракци  (14.59%),
        бензолд уусдаг фракци (18.91%) агуулгатай байна [4].




                                                                                                      Хуудас 45
   41   42   43   44   45   46   47   48   49   50   51