Page 44 - GreenChemistry2023 Emhetgel
P. 44
массын бараг ихэнх хувь нь халууны задралын бүтээгдэхүүн болох шингэн давирхай, задралын ус,
шатдаг хий үүсгэж байгаа нь уг түүхий эдийн органик масс нь халуун тэсвэрлэх чанар багатай байгааг
илтгэж байна.
Самрын ясны нүүрсжсэн үлдэгдлийн идэвхжүүлэлтийн судалгаа
Нүүрсэн шингээгч буюу идэвхжүүлсэн нүүрсийг модлог ургамал, үр жимсний яс, нүүрс, амьтны
гаралтай зарим органик түүхий эдийн дулааны боловсруулалтаар гарган авдаг. Самрын ясны
элементийн найрлага дахь хүчилтөрөгчийн агуулга харьцангуй өндөр (37% хүснэгт 1) мөн
НУТСпектрээс үзэхэд хүчилтөрөгчийн молекулууд нь карбоксил, идэвхтэй фенолын бүлгүүдэд илүү
хуваарилагдсан байна. Энэ нь тухайн материалын гадарга, усан уусмал дахь ионуудын хооронд
химийн харилцан үйлчлэл явагдах үндэс болж өгдөг (D.Batkhishig, 2019)(Г.Шийрав, 2006). Органик
материалыг пиролизын аргаар карбонжуулснаар механик бат бөх чанар сайжирдгаас гадна нүүрсний
гадаргын талбай ихсэж нүх сүвийн хэмжээ нэмэгддэг. Цаашид карбонжуулсан нүүрсийг уур-хийн
аргаар идэвхжүүлснээр гадаргуугын идэвхит функциональ бүлгүүдийн эрчим нэмэгддэг.
Самрын ясны пиролизын хатуу бүтээгдэхүүн болох нүүрсжсэн үлдэгдлийг 1.5-0.63 мм-ийн ширхэгтэй
болгон фракцлан ялгаж, дээжийг кварцан босоо реакторт усны уурын урсгалд 800°С-ийн температурт
-1
(халаах хурд 5°С мин ), 80 ба 120 минутанд тус тус идэвхжүүлэн гарган авсан идэвхжүүлсэн нүүрсний
шингээх чадварыг метилен хөх ба иодоор тодорхойлон үр дүнг хүснэгт 4-д үзүүлэв.
Хүснэгт 4.Самрын ясны нүүрсжсэн үлдэгдэл болон идэвхжүүлсэн нүүрсний шингээлтийн багтаамж (%,масс)
o
Хүснэгт Т , C Ширхэглэл Идэвхжүүлэл- Метилен Иодын 4-өөс
,мм тийн хугацаа, хөхийн шингээлт,
Дээж мин шингээлт, %
мг/г
Нүүрсжсэн - 1.5-0.63 0 11.4 1.2
үлдэгдэл
Идэвхжүүлсэн 800 1.5-0.63 80 358 54.3
нүүрс
Идэвхжүүлсэн 800 1.5-0.63 120 357.2 53.9
нүүрс
харахад, идэвхжүүлэлтийн хугацааг 80-аас 120 минут хүртэл уртасгахад шингээх багтаамж аажмаар
багасч байгаа бөгөөд 800°С-ын температурт, 80 минутын хугацаатайгаар идэвхжүүлэхэд иодын тоо
54.3%, метилен хөх шингээх чадвар нь 358 мг/г –д хүрсэн. Иймд, самрын ясны пиролизын нүүрсжсэн
үлдэгдлийг 800°С-ын температурт, 80 минутанд усны уураар идэвхжүүлэхэд шингээх чадвар сайтай
идэвхжүүлсэн нүүрс гарган авах боломжтой нь харагдаж байна.
Пиролизын нүүрсжсэн хатуу үлдэгдлийн нүх сүвэрхэг бүтцийг SEM электрон микроскопын
тусламжтайгаар судалж янз бүрийн хэмжээгээр томсгосон зургуудыг зураг 3-д үзүүлэв.
Хуудас 43