Page 32 - GreenChemistry2023 Emhetgel
P. 32
- Уурын нягт (Air=1): мэдээлэл байхгүй
- Уурын даралт (mm Hg): мэдээлэл байхгүй
- Ууршилтын зэрэг (BuAc=1): мэдээлэл байхгүй
- Глицин нь хүчил тул металлын ионтой нийлж нийлмэл давс үүсгэдэг.
Тогтвортой байдал ба урвалд орох байдал - Ашиглах, хадгалах, зөөвөрлөхөд ердийн нөхцөлд тогтвортой. Задрал явагдах
хүртэл халаахад нүүрстөрөгчийн давхар исэл ба нүүрстөрөгчийн дутуу исэл үүсч болно.
2.2. Глициний уусгалт
Cu, Au, Ag, Ni, Co зэрэг элементүүд нь глицинд уусдаг, цагаан алтны бүлгийн элементүүдийн уусгалтын процесс одоогийн
байдлаар судлагдаж байгаа бөгөөд Mn, Fe нь уусахгүй, As зэрэг элемент нь амфотер шинж чанартай учраас анион үүсгэдэг
тул глицинд уусдаггүй байна [3].
Глицин нь алттай Au(H2NCH2COO) хэлбэрээр хүчтэй комплекс нэгдэл үүсгэнэ.
2-
Алтны глицинтэй комплекс нэгдэл үүсгэх урвал [3]
Шүлтлэг орчинд исэлдүүлэгчээр хүчилтөрөгч байгаа тохиолдолд:
-
4Au+8NH2CH2COOH+4OH +O2→4Au(NH2CH2COO) +6H2O [2]
-
Шүлтлэг орчинд исэлдүүлэгчээр устөрөгчийн хэт исэл байгаа тохиолдолд:
2Au+4NH2CH2COOH+2OH +H2O2→2Au(NH2CH2COO)2 +4H2O
-
-
Глицинээр уусгасан алтны уусмалыг цаг хугацаатай харьцуулан тогтвортой эсэхийг нь туршилтаар шалгаж,
“хугацааны явцад тогтвортой” болохыг баталсан байна [1].
Зураг 1
Глициний тогтвортой байдлыг тогтоох туршилтын үр дүнгийн график
Алтыг идэвхжүүлсэн нүүрсээр шингээж авсны дараах глицины ядуу уусмал 1 удаа буюу урьд нь ашигласан глицины
уусмалыг 2 дахин ашиглахад идэвхжилт нь өндөр, цаг хугацааны туршид тогтвортой байсан байна. Түүнчлэн глицины 1-
р уусмалыг бэлдэн 4 хоног хадгалж, 2-р уусмалыг шинээр тус тус бэлтгэн алтыг уусгахад хэмжилтийн үр дүнгээр 4 хоног
хадгалсан уусмалд алт илүү уусаж байгаа нь тогтоогджээ. Энэ нь мөн л глицин нь тогтвортой урвалж болохыг харуулж
байна[1].
Орчны рН-11, 60 С-ийн температурт 0.05М концентрацитай төрөл бүрийн аминохүчлээр алтыг уусгаж үзэхэд гистицин
0
хамгийн өндөр хурдтай алтыг уусгаж байсан хэдий ч хэсэг хугацааны дараа глицин нь илүү тогтвортой үр дүнг өгч байсан
байна.
Шүлтлэг орчинд исэлдүүлэгч бодисыг хэрэглэх нь глицинээр алтыг уусгах үйл явцыг сайжруулах нөлөөтэй.
Исэлдүүлэгч бодисоор устөрөгчийн хэт исэл, хүчилтөрөгч агуулсан хий, бусад исэлдүүлэгч бодис болгон манганы давхар
исэл, калийн перманганат, кальцийн хэт ислийг ашиглаж болно. Исэлдүүлэгч бодисууд (цэвэр хүчилтөрөгч ба устөрөгчийн
хэт ислээс бусад) нь байгаль орчинд аюултай ба шинэ хортой металлын нэгдлүүдийг үүсгэдэг шинж чанартай болно.
Уусмал дахь хэт ислийн хэмжээ 0.005%-иас багагүй боловч 0.5% ба түүнээс дээш байж болох бөгөөд хэрэглэх хэт ислийн
хэмжээ нь уусгах орчноос хамаарна. Жишээлбэл, савны /чановик/ уусгалтанд устөрөгчийн хэт ислийн хамгийн бага хэмжээ
1%-ийн нь тохиромжтой бол нуруулдан уусгахад хамгийн бага хэмжээ нь 0.1 % юм. Исэлдүүлэгчийн хэмжээ нь уусгаж
буй металлаас хамаардаг ба алтыг уусгахад өндөр нөлөө өгдөг тул зарцуулалт нь их байна.
Устөрөгчийн хэт ислийн тохиромжтой дээд хязгаар нь 5% байж болно. Зарим хэрэглээнд хамгийн их концентраци 1% байна.
Хуудас 31