Page 22 - GreenChemistry2023 Emhetgel
P. 22

Уусмал дахь чөлөөт хүчил эхний 5 минутад гидролизын урвалын нөлөөгөөр өссөн бол цаашид зэсийн
        уусгалтад оролцсоноор буурч, уусгалтын дараа 55.67 г/л хэмжээнд хүржээ.
        Уусгалтын эхний 20 минутад зэс уусалт болон төмрийн тунадасжилт эрчимтэй явагдсан ба зэс авалт
        82.86% хүрсэн бөгөөд цаашид тогтворжих хандлагатай болсон.
        Уусгалтын кинетикийг тодорхойлох үндсэн нөхцлүүдийн нэг нь гадаргуугийн талбайн хэмжээ ба энэхүү
                                               2

        туршилтад өмнө дурдсанчилан 60 см гадаргуугийн талбай бүхий ялтсан дээж ашигласан. Туршилтын
                                                                   2
        өмнөх болон дараах гадаргуугийн хэмжээг ижилхэн 60 см гэж тооцож, уусгалтын кинетикийг хугацааны
        интервалаас хамаарсан уусмалын концентрацийн өөрчлөлтөөр тооцлоо (Хүснэгт 4).

                                                                                       Хүснэгт 4. Уусгалтын кинетик
                    Хугацааны        Интервал           Зэсийн       Уусгалтын       Логаритм (Log10)
         Хугацаа    интервал     үргэлжлэх хугацаа   концентраци,     кинетик,      суурьтай уусгалтын
           t, мин
                                                                          2
                                                                                                 2
                     ǀtijǀ, мин       tij, мин            г/л       г/л/(см ·цаг)   кинетик, г/л/(см ·цаг)
             5         0-5               5              17.600         3.315               0.52
            10         5-10              5              33.792         3.238               0.51
            20        10-20             10              55.100         2.131               0.33
            40        20-40             20              56.858         0.088              -1.06
            60        40-60             20              57.375         0.026              -1.59
            120      60-120             60              58.040          0.011             -1.96

        Уусгалт эхэлснээс хойш эхний 5 минутад кинетик хамгийн өндөр буюу 3.315 г/л/(см ·цаг) байсан ба
                                                                                                2
        хугацаа өнгөрөх тусам уусгалтын кинетик багасчээ (Хүснэгт 4, Зураг 5).
































                                            Зураг 5. Даралтат уусгалтын кинетик

        Зураг  5-аас  харахад  уусгалтын  кинетик  эхний  20  орчим  минутад  өндөр,  10  логаритм  суурьтай
        кинетикийн хэмжээ эерэг утгатай байна. Энэ үед уусмалд зэсийн ионы концентраци 55.1 г/л хүртэл
        өссөн, харин хүчлийн концентраци 76.8 г/л хүртэл өсч, дараа нь 42-55 г/л хүртэл бууржээ. Уусмал дахь
        зэсийн  концентраци  ханасан  эсвэл  хангалттай  исэлдүүлэгч  орчин  үүсээгүй  (төмрийн  ионы
        тунадасжилт, чөлөөт хүчлийн концентрацийн бууралт зэрэг) шалтгаанаар зэс авалтын кинетик буурсан
        байх магадлалтай. Нөгөө талаас гадаргуугийн талбайн хэмжээ болон хүчиллэг байдлыг нэмэгдүүлэх
        замаар уусгалтын кинетикийг нэмэгдүүлэх боломж харагдаж байна.

        4.  Дүгнэлт



                                                                                                       Хуудас 21
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27