Page 19 - GreenChemistry2023 Emhetgel
P. 19

2.  Судалгааны арга зүй
        Даралтат  уусгалт  буюу  автоклавын  уусгалтын  туршилтыг  “Эрдэнэт  үйлдвэр”  ТӨҮГ-ын  Судалгаа,
        шинжилгээний хүрээлэнд гүйцэтгэсэн болно.
          2.1.  Тоног төхөөрөмж
        Туршилтыг  Parr  instrument  компанийн  2  л  багтаамжтай  автоклавын  иж  бүрдэл  төхөөрөмж  ашиглан
        гүйцэтгэв (Зураг 2).





































                                  Зураг 2. Туршилт гүйцэтгэсэн тоног автоклавын иж бүрдэл

          2.2.  Ашиглагдсан материал

                                       2
        Туршилтад 42 г жинтэй 60 см  (10 см x 3 см x 0.15 см) орчим гадаргуугийн талбай бүхий катодын зэс
        ялтас (>99.99% цэвэршилттэй), автоклавын туршилтын үлдэгдэл Хүснэгт 1-д үзүүлсэн найрлага бүхий
        төмрийн сульфатын хүчиллэг уусмал ашиглав.

                                                               Хүснэгт 1. Тэжээл уусмалд хийгдсэн шинжилгээний дүн
                                                       Агуулга, г/л
                            Cu                             Fe                       Чөлөөт хүчил H+
                          1.025                          29.920                          47.22


          2.3.  Туршилтын нөхцөл, ажил гүйцэтгэх дараалал
        Автоклавт 700 мл хүчиллэг төмрийн сульфатын уусмалд 42 гр зэс ялтсыг нугалан хийж, Стандарт
        ажлын зааврыг мөрдлөг болгон Хүснэгт 2-д заасан нөхцлийн дагуу туршилтыг гүйцэтгэв.
                                                                                      Хүснэгт 2. Туршилтын нөхцөл
         Үзүүлэлт                                     Нэгж                       Утга
         Температур Т                                  С                         200
         Даралт P,                                    бар                         28
         (Хүчилтөрөгчийн хувийн даралт PO2)                                       (7)
         Тэжээл уусмалын эзэлхүүн                      мл                        700




                                                                                                      Хуудас 18
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24