Page 14 - GreenChemistry2023 Emhetgel
P. 14

электролизыг ашиглан мөнгөнусыг уусган, муу уусдаг нэгдэлд шилжүүлэн ялгах судалгаа
        хийгдсэн.

          ХБО-ны судлаачдын багийн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг нэгтгэн үзвэл:

         1.  Монгол орны зарим сульфидын хүдэрийн гүний уснаас thiobacillus ferrooхidans бичил
             биетийг ялган авч сульфид эрдэсийн биоуусалт, тэдгээрийн исэлдэн ангижрах зүй
             тогтол, сульфид эрдэс, түүхий эдийг биометаллургийн аргаар бүрэн боловсруулах
             судалгаа, металлын биогеотехнологи, Холимог сульфидын болон исэлдсэн эрдсийн
             биоуусалт,  Зэсийн ядуу хүдрээс биогидрометаллургийн аргаар зэсийн баяжмал гаргах
             боломж, Монгол орны эрдэс түүхий эд, өнгөт,үнэт металлын зарим хүдрийн биоуусалтын
             харьцуулсан судалгаа.
         2.   хартугалга, мөнгөн ус, кадми, мөнгөн ус, хүнцэл, хром зэрэг зургаан хүнд хортой
             металлын орчны химийн судалгааг цогц байдлаар хийж, ус хөрсөнд тэдгээрийг
             тодорхойлох арга боловсруулан, нөхөн сэргээлт хийх, усан орчин дахь металлын
             агуулгыг хүлцэх хэмжээ хүртэл бууруулах, багасгах туршилтуудыг гүйцэтгэж, зарим үр
             дүнд хүрсэн. Өнгөт үнэт металлын зарим орд газрын чулуулаг, хөрс, хүдрийн дээжид
             хүнцэл тодорхойлж, хүнцэлийн агуулгын тархалтын анхдагч мэдээллийг гаргасан.
             Геохимийн дээжид агуулгын өргөн мужид хүнцэл тодорхойлох дөлийн болон гидридийн
             атом шингээлтийн арга (AAS) –ын зохистой нөхцөл аргын мэдрэх чадвар, үнэмшилт
             чанар, тодорхойлох доод хязгаарыг тогтоосон. Мөнгөн усаар бохирдсон хөрсөн дэх
             мөнгөн усыг битүү ууршуулан конденсацлан ялгах, хоолны давсны уусмалын
             электролизыг ашиглан мөнгөнусыг уусган, муу уусдаг нэгдэлд шилжүүлэн ялгах
             судалгаа хийгдсэн.
         3.  Монгол орны зарим голуудын ус, хурдас, улаанбаатар хот болон уул уурхайн олборлолт
             явуулж буй зарим газарын хөрсний хүнд металлын бохирдол, хадны хаг, усны ургамал,
             эрдэс, циолит зэрэг биосорбент ашиглан тэдгээрийн агуулгыг бууруулах,цэвэршүүлэх
             ажлууд гүйцэтгэжээ.
         4.   Өнгөт ба үнэт металлын  хүдэрийг уусгах цахилгаан исэлдэлт, Алтны үйлдвэрийн
             хаягдал болон боловсруулахад хэцүү хүдрээс алтыг цахилгаан-исэлдэлтийн аргаар
             уусган, ялгах судалгаа”,
         5.  Тэг исэлдэлтийн хэм бүхий төмөрийн Fe(0) нанонунтагийн синтез,орчны нөхөн сэргээхэд
             хэрэглэх судалгаа, Төмрийн оксид суулгасан алжинат үрэл (iron oxide loaded alginate
                                                                 -
             beads) гарган авч, усан орчноос арсенат (AsO4 ) ионыг шүүн зайлуулах зохистой нөхцөл,
             механизмыг  тогтоох судалгааг явуулж байна.
               Хүрээлэн буй орчны хими, экологийн хими мэрэгжлээр 1998 оноос эхлэн цөөн тоогоор
             мэрэгшүүлэн бэлтгэж эхэлсэн ба 9 удаагийн төгсөлтөөр  130 гаруй мэрэгжилтэн төгсч
             ХБО-ны салбаруудад ажиллаж байна. Монгол улсын их сургуульд 2014 оноос манай
             улсад тулгамдаж буй хүрээлэн буй орчны асуудал, тэдгээрийг шийдвэрлэдэг боловсон
             хүчин, хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэн “Хүрээлэн буй орчны
             инженерчлэл” хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн ба хоёр удаагийн төгсөлтөөр
             30 гаруй орчны инженерүүдийг бэлтгэсэн байна. .

        Сургалт судалгааны багийн эрдэмтэд хүрээлэн буй орчны химийн сурах бичиг, орчны хими
        шинжилгээ, орчны химийн бодлого, дасгал, орчны химийн лабораторийн хичээлийн гарын
        авлага багтаасан сургалт-арга зүйн иж бүрдлийг боловсруулж, сургалтад нэвтрүүлсэн байна.

         Одоо өнгөт, үнэт, ховор элемент, эрдэс түүхий эдийн биогеохими, хүрээлэн буй орчны
        химийн хавсарсан судалгааны;  орчны шинжилгээний;  хүрээлэн буй орчны хими, геохимийн;


                                                                                                       Хуудас 13
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19