Page 11 - GreenChemistry2023 Emhetgel
P. 11

химийн хичээлийн хөтөлбөр боловсруулагдан хэрэгжиж , ногоон химийн чиглэлийн судалгаа
        шинжилгээний ажил өрнөж эхэлсэн байна.    Манай улсад, хүнс, хөдөө аж ахуй, газар
        тариалан, анагаахуй, эм, гэр ахуй, ариутгал цэвэрлэгээ, гоо сайхан,   түлш, тээвэр, уул
        уурхай, эрдэс баялагийн  олборлолт, баяжуулалт, боловсруулалт зэрэг  хими оролцсон олон
        салбарууд хөгжиж байна. Ойрмогхон газарын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд
        орсноор химийн үйлдвэр хөгжиж эхлэх, мөн ширэм, ган,зэсийн  баяжмалаас цэвэр зэс гаргаж
        авах, үнэт металл, полиметалл, уран, газарын ховор элемент,  нүүрс баяжуулах үйлдвэрүүд
        ажиллаж эхлэх ирэйдүй харагдаж байна.

           Ногоон химийн шинэлэг, шинэ чиглэл:

           Синтезийн  шинэ арга, катализ.

        Диметил карбонатыг метилжүүлэгч ногоон урвалж болгон өргөн ашигладаг байна.

          Уламжлалт синтез :

            хортой фосгенийг метанолтой урвалд оруулж гарган авдаг байна:
                     COCl2  +  2CH3OH   →   CH3OCOOCH3  +  H2O

          Ногоон синтезийн хувилбар:

            метанолын катализат исэлдэх урвал байна:

             4CH3OH +2CO + O2  →     CuCl2   → 2(CH3O)2C=O +2H2O

         Катализаторын оролцоотой урвал голчлон хэрэглэ дэг синтезийн шинэ арга, биокатализат
        ногоон синтез өргөн нэвтэрч байна. Бичил биетэн бактерийг ашиглан алт зэрэг чухал
        металлыг уусгаж  хүдэрээс ялган авч байна. Химийн болон биокатализатор хэрэглэн атомын
        эффектив чанарыг нэмэгдүүлэх, урвалын орчин нөхцөлийг зөөлрүүлэх, энерги хэмнэх, үүсэх
        завсарын бүтээгдэхүүний тоог бууруулах боломжийг бүрдүүлж байна.

         Уусгагч сонгох стратеги:

         -  Газарын тосны гаралтай, ууршимтгай органик уусгагчаас татгалзах, уурын даралт бага,
            өндөр температурт буцалдаг уусгагч сонгох.
         -  Уламжлалт органик уусгагчаас татгалзах,  Уусгагчгүй нөхцөл бүрдүүлэх.  механохими,
            механоактиваци.
         -   Суперкритик шингэн, ионон шингэн, Фторт бифазат уусгагч

            Биоуусгагч -  ногоон уусгагч голдуу ургамал, жимснээс гаргаж авдаг. Нимбэгнээс- лимонен,
         эрдэнэ шишээс- этил лактат зэрэг. Биоуусгагч амар задардаг, нөхөн сэргээж болдог, хоргүй,
         бага ууршдаг, уусгах чадвар өндөр зэрэг сайн талтай.

        Суперкритик шингэн, ск шингэн.  тухайлбал скН2О, скСО2, -г өргөн хэрэглэж байна

        Полимерийн модификаци, полимер композит, полимерийн холимог, полимер хөөс,
        нанонунтаг гаргаж авах болон  полимеризацийн урвалд супер критик СО2-г ногоон уусгагч(Тк
        = 31,3 С, Рк = 72,9 атм) болгон хэрэглэж байна.
               0
        H2C-O-CH2  +  CO2  →   -[COO-CR-C-O-]

        Ионон уусгагч, ихэвчлэн органик катион ба органик биш анионоос тогтоно. Аммонийн болон
        фосфонийн давсууд давамгайлна. Этилметилимидазолиумынтетрафтороборат, [эмим][BF4],
                     +
                          -
        C3N2H6-CH2 BF4 .  Тасалгааны температурт шинган төлөвтэй, уурын даралт бага, буцлах


                                                                                                      Хуудас 10
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16