Page 10 - GreenChemistry2023 Emhetgel
P. 10
9. Сонгмол чанартай катализатор хэрэглэх.
Химийн болон биокатализатор хэрэглэн атомын эффектив чанарыг нэмэгдүүлэх, урвалын
орчин нөхцөлийг зөөлрүүлэх, энерги хэмнэх, үүсэх завсрын бүтээгдэхүүний тоог бууруулах
боломжтой
10. Ашигласны дараах эх бодис, бүтээгдэхүүн задардаг байх.
Урвал, процессийн бүтээгдэхүүнийг хэрэглээнд оруулсны дараа байгаль орчинд
хадгалагдан үлдэхгүй, харин орчиндоо хоргүй бодис үүсгэн задардаг, биозадралд ордог
байхаар бодолцож төлөвлөх.
11. Бохирдолоос урьдчилан сэргийлэх бодит хугацаан дахь шинжилгээ.
Шинжилгээг цаг тухайд нь газар дээр нь гүйцэтгэх анализийн аргачлалыг сонгон
гүйцэтгэвэл урвалын бүтээгдэхүүн үүсэх явцад мониторинг хийх, хяналт тавих, хаягдал,
бохирдолыг бууруулах, урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.
12. Аюулгүй хими.
Урвал, процесст хэрэглэх бодисыг сонгохдоо: гарч болох осол, аюул(асгарах, тэсэрч
дэлбэрэх, шатах зэрэг) хамгийн бага байхаар (хатуу төлөв, уурын даралт бага,)
урьдчилан тооцсон байх.
Ногоон хими үйлдвэрлэлийн салбаруудад.
Түлш, эрчим хүч, уул уурхай, хүрээлэн буй орчины салбаруудад (ногоон технологи,
нанотехнологи):
- Багасгах,бууруулах: хаягдал, эрчим хүч ба түлшний хэрэглээг
- Дахин боловсруулах: цаас, хуванцар, хог хаягдал, лааз, зай, электроникийн хаягдал зэрэг.
- Нөхөн сэргээх: Бохирдсон хөрс, үйлдвэр, ахуйн хаягдал ус, агаар зэрэг
Хөдөө аж ахуйд: бордоо, пестицид, фунгицид зэрэг
Анагаах ухаанд: вакцинууд, ариутгалын болон өвчин намдаагч, мэдээ алдуулагч бодисууд,
шүдний ломбо, антибиотикууд, зүрхний болон даралтын эм, бэлдмэлүүд,
Электроникт: гагнуур, бүрээс, дисплей
Гэр ахуй, цэвэрлэгээ: сурфактантс, өнгө,үнэр оруулагч,
Тээвэрийн салбарт: Газарын тос, түлшний үйлдвэрлэлийг ноггооруулах, агаарт цацагдаж
буй хортой хийнүүдийг катализийн тусламжтайгаар бууруулах, шинэ төрлийн уусгагч,
полимер материал , барьцалдуулагчид, бүрэгч, исэлдэх, зэврэхээс хамгаалагч хэрэглэх,
Нэхмэлийн салбарт: зохиомол мяндас утас, будагч, ус нэвтэрдэггүй материал,
Гэр ахуйд: будаг, өнгөлөгч, детергент, хортон шаьж устгагч
Хүнсний салбарт: сав, баглаа боодол, хадгалалт хамгаалалтын бодис материал, хөлдөөгч
бодисууд
Техник, аюулгүй ажиллагаанд: хамгаалалтын поликарбонат болон композит материалууд,
Мөн барилгын байгууламж, материал үйлдвэрлэл, албан тасалгаа оффис, спорт,
цэцэрлэгжилт, гоо сайхан , гоёлын зэрэг бусад олон салбаруудад ногоон химийн инноваци
явагдаж байна.
Аюулгүй, хоргүй бодис хэрэглэхийг багасгах буюу хэрэглэхээс татгалзах ногоон химийн
үзэл баримтлал органик хими, органик биш хими, биохими, аналитик хими, физик-химийн
хөтөлбөрүүдэд тусгагдаж, их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын түвшний ногоон
Хуудас 9