Page 9 - GreenChemistry2023 Emhetgel
P. 9

1.  Хаягдал гаргахаас урьдчилан сэргийлэх.
             Хаягдал гаргачихаад, боловсруулах, зайлуулах арга хайхын оронд эхнээс нь  хаягдал
             гаргахгүйгээр урьдчилан тооцсон байх. Нийт хаягдалын төрхийг Ефактор  (Environmental-
             factor) хэмээх үзүүлэлтээр тогтооно:

           Ефактор  хаягдал болон завсарыннэгдлүдийн  массыг бүтээгдэхүүний масст харьцуулсан
        харьцаагаат тодорхойлогдоно:

         Ефактор =    хаягдалын+завсарын нэгдэлүүдийн масс    х100
                           Бүтээгдэхүүний масс



        2.  Эх бодисыг бүтээгдэхүүнд бүрэн шилжүүлэх.

             Бүтээгдэхүүн бодис, урвалжыг бүрэн ашигласан байх, хаягдах атомын хэмжээ бага
             байх.  Бүтээгдэхүүний массыг эх бодисуудын молекул масст харьцуулсан харьцагаар
             синтезийн атом бүрийн хэмнэлт буюу атомын эффектив чанар(АЭЧ)тодорхойлогдоно:


                          АЭЧ =  бүтээгдэхүүний молекул масс  х 100
                              эх бодисуудын молекул масс

            3. Аядуу зөөлөн синтез


             Хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд хоргүй буюу хор багатай  бүтээгдэхүүн
             үйлдвэрлэх  синтезийн аргыг сонгон хэрэглэх.


            4. Хоргүй эх бодис, бүтээгдэхүүн

          Хэрэглэж буй эх бодис, урвалж, үүсч буй бүтээгдэхүүн, бодис, материал  хүний эрүүл
          мэндэд болон хүрээлэн буй орчиндоо хоргүй юмуу огт хоргүй байхаар  төлөвлөх.

            5. Аюулгүй уусгагч, урвалын орчин, нөхцөл.
             Урвал, процессыг явуулах үед  уусгагч, экстрагент зэрэг туслах чанарын бодисуудыг аль
             болох бага, болж өгвөл хэрэглэхгүй байх. Уусгах, ялгах, салгах , хандлах зэрэг анализын
             үйлдэлүүдэд  хоргүй, хор бага бодис уусгагчийг сонгож хэрэглэхийг анхаарах
            6. Эрчим хүчний үр ашигийг нэмэгдүүлэх
             Төлөвлөхдөө энерги үйлдвэрлэлийн  үйл ажиллагааны явцад химийн урвал, процесс
             явагдах үед  энерги ашиглалт, зарцуулалтын экологи, эдийн засгийн үр дагаварыг
             сайтар тооцсон байвал зохино. Халаах, хөргөх, салгах зэрэг үйлдлүүдэд хэрэглэдэг
             энергийн  үр ашигийг нэмэгдүүлэх,  хэвийн  нөхцөлд, тасалгааны температур, даралтанд
             урвал явуулах боломжийг бүрдүүлэх.

            7. Нөхөн cэргээгдэх нөөц ашиглах.
             Хөдөө аж ахуй, газар тариалан, бусад үйлдвэрийн хаягдлууд , амьтан ба ургамалын
             үлдэгдэл, био масс  нөхөн сэргээгдэх түүхий эд юм. Дэлхийн хэмжээнд жилд дундчаар
             хэдэн зуун миллярд тонн биомасс үүсч байдаг ба түүний зөвхөн 4%-г (хүнс, этанол,
             амттан)  хэрэглэж байна.
            8. Химийн завсарын нэгдэлүүдээс зайлсхийх.

              Урвал, процессийн завсарын шатыг цөөлөх,  хаагч, хамгаалагч бүлэгүүдээс   зайлсхийх,
        физик-химийн процессийн түр зуурын модификаци хийхээс зайлсхийх нь илүү шат дамжлага
        хаягдал үүсгэх нөхцөлийг бүрдүүлнэ.



                                                                                                       Хуудас 8
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14