Page 12 - GreenChemistry2023 Emhetgel
P. 12
0
температур өндөр , >350 С, олон урвалын уусмалын орчин болж, олон органик, органик
биш,полимерүүдийг уусгана, 21-р зууны уусгагч, дөрөвдөгч аммонийн, иминиумын,
фосфонийн гэсэн гурван төрлийн ионон шингэн хэрэглэгдэж байна.
СкСО2-г хүнсний(чипс, кофейнгүйжүүлэх) болон хуурай хими цэвэрлэгээний
үйлдвэрлэлд, ургамалын үрэн дэх альдрин, дэлдрин зэрэг пестицидийг уусган
цэвэршүүлэхэд хэрэглэж байна.
Энергийн шинэ хувилбар, нөхөн сэргээгддэг түүхий эд:
- Богино долгион(1-100см) ашиглан. молекулын осцилляц хөдөлгөөнөөр нийлэгжүүлнэ.
Дээжийг хурдан халаана, хурдан хатаана,Урвалын хурд ихсэнэ, уусгагч бага зарцуулагдана,
дулааны урсгал дотроос гадагшилна. өндөр цэвэршилттэй, өндөр гарцтай бүтээгдэхүүн.
Богино долгион хэрэглэн спиртийг исэлдүүлж байна:
−бентонит
R – CH2 – OH → R -CHO
Богино долгион, мин
- Хэт авиа(20кгерц) сонохими. Хэт авиа молекулын эргэлдэх, хэлбэлзэх хөдөлгөөнд
нөлөөлөхгүй. Кавитацын механизмаар үйлчилнэ. Өндөр даралт, температурын нөхцөлд
шингэн бөмбөлөгийн хоосон зай дотор хий, уур, хийн холимог хуралдах үзэгдлийг хэлнэ.
Органик химид өргөн хэрэглэнэ. Уусалт, задралыг хурдасгах, урвалыг хурдасгах,
бүтээгдэхүүний гацыг нэмэгдүүлэх, хатуу урвалж, катализаторын гадаргуйн дахин сэргэлтийг
хурдасгана. Дээжийг эрдэсжүүлэх, уусгах, гомогенжуулах, эмүлсжүүлэх, шүүхэд сонохимийг
хэрэглэнэ.
Жишээ: хэт авианы аргаар органик нэгдэлийн трансформаци, этерификаци:
×
RCOOH + R-OH → RCOOR
хэт авиа
- Фотохими. Нарны энерги →Ургамалын хаягдал → сахарын уусмал → ферментаци
→ Полигидрохиалканоат -[-OH-CH2-CH2-O-]n- → пластмасс → (биозадрал СО2 + Н2О)
Нөхөн сэргээгддэг, байгалийн гаралтай түүхий эд, эх бодисыг ногоон технологид
өргөн хэрэглэж эхэллээ.Газарын тос, байгалийн хийн нөөц хомсдож байгаа үед байгалын
ургамалын түүхий эд ашиглан, түүний лигно целлюлоз ба цардуулаас спирт буюу биотүлш
гарган авах ногоон химийн чиглэл хөгжиж байна. Газрын тосыг хэмнэх, машины яндангаас
ялгарах хорт хийнүүдийн агуулгыг бууруулах экологийн давхар ач холбогдолтой. Биомасс
ашиглан дулаан, цахилгаан, тээвэрийн хэрэгсэлийн түлш синтезлэх технологи ирэйдүйтэйд
тооцогдож байна. Модны үртэс, сүрэл, аргал, хүрзэн, өтөг бууц зэрэг хөдөө аж ахуйн хаягдалыг
боловсруулж биотүлш гарган авч байна. Хаягдалыг 400-500 С халаан каталитик урвалд оруулж
0
хүхэргүй, хортой хольцгүй дизелийн түлшийг Германы “Choren Industries” химийн компани “Sun
Diesel” нэртэйгээр үйлдвэрлэж байна. Одоогоор 1л ийм нарны солярк уламжлалт аргаар гаргаж
авсан соляркнаас илүү үнэтэй байгаа юм.
Газрын тосыг биомассаар орлуулах технологи дэлгэрч эхэллээ. Газарын тосны
нүүрсуснаас түлш болон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол биомассны сахарнаас
түлш, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Хөдөө аж ахуйн хаягдалууд, ахуйн хог зэрэг нь
нөхөн сэргээгдэх түүхий эд бөгөөд угааасааа ургамал СО2-г шингээн үүссэн биомассыг
ашиглаж химийн бутээгдэхүүн үйлдвэрлэхэд тэр хэмжээний давхар оксид үүсэх учир нэмэлт
хий ялгарахгүй. Орчинд удаан хадгалагддаггүй, амархан задардаг, мөн дахин боловсруулах
боломжтой биосуурьтай полимер материалын шинэ чиглэл хөгжиж байна.
Хуудас 11