Page 7 - GreenChemistry2023 Emhetgel
P. 7

Мэндчилгээ



                                           Манай  “Грийн  химистри”  ХХК-ийн  хамт  олон  Монголын  улсын
                                           химийн  салбарын  хөгжил  дэвшилд  чанартай,  баталгаатай  төрөл
                                           бүрийн  химийн  бодис,  урвалж,  лабораторийн  тоног  төхөөрөмж,
                                           эдлэл,  хэрэглэгдэхүүн,  бараа  бүтээгдэхүүнийг  10  жил  тогтвортой
                                           худалдан  борлуулж  өөрийн  хувь  нэмрийг  оруулж  ирсэнээс  гадна
                                           салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, шинэ
                                           дэвшилтэт технологи, арга аргачлалтай танилцуулах, сургах, ажил
                                           мэргэжлийн  болон  чөлөөт  цагийн  бүхий  л  хамтын  ажиллагаа
                                           өргөжүүлэх,  хөгжүүлэх  зорилго,  чиглэлээр  үүсгэн  байгуулагдсан
                                           цагаасаа тогтмол хувь нэмэр оруулж ирсэн билээ.

                                           Тухайлбал:  Энэ  хугацаанд  Химийн  бодисын  аюулгүй  байдлын
                                           танхимын  болон  онлайн  сургалт  нийт  30  гаруй,  мэргэжлийн
                                           чиглэлийн тоног төхөөрөмжийн газар дээрхи болон онлайн сургалт
                                          70  удаа,  мөн  химитэй  холбоотой  чиглэлийн  мэдлэг,  мэдээлэл
        солилцох нийт 5000 гаруй хүн хамрагдсан салбарын олон хурал, уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион
        байгуулж ирсэн байна.

        Манай компани сүүлийн 6 жил улсын химийн олимпиадыг ивээн тэтгэж, химийн салбарын ахмадуудын
        уулзалтууд, химийн ном, соёл урлаг, спортын төрөл бүрийн 10 гаруй арга хэмжээг зохион байгуулж
        ирлээ.

        Манай компаниас үүсгэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойг тохиолдуулан хувийн хэвшлээс анх удаа
        санаачлан, 15 000 000 төгрөгийн шагналын сантай улсын уралдааныг ивээн тэтгэж “Green chemistry-
        2023” Химийн салбарын онол, практикийн бүтээлийн улсын уралдааны хурал”-ыг 2023 оны 06-р сарын
        09, 10-ны өдрүүдэд Монгол улсын хэмжээнд зохион байгууллаа.



        Амжилт хүсье.


        Хүндэтгэсэн,


        ЗАХИРАЛ, ДОКТОР Ph.D, Б.ДАВААЦЭРЭН























                                                                                                       Хуудас 6
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12