Page 8 - GreenChemistry2023 Emhetgel
P. 8
Ногоон хими, хүрээлэн буй орчин.
Профессор Д.Дорж
Грийн химистри компани ногоон химийн үндэсний анхны эрдэм шинжилгээ, практикийн
хуралыг санаачлан сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж байна. Ногоон химийн анхны
энэ хуралд манай орны сургалт, судалгаа, улсын болон хувийн хэвшлийн үйлдвэр, компани,
лаборатори хамарсан 50 гаруй байгууллага нэгдэж хамтран оролцсон нь онцлог үйл явдал
боллоо. 2019 онд ИЮПАК-ийн Химийн Боловсролын Зөвлөлийн “Flying Chemistry Educators
Program, Green Chemistry in Mongolia” төслийн хүрээнд бакалаварын түвшний ногоон химийн
хичээлийн болон ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулах ногоон химийн модул, лабораторын
сорил, туршилт, түүнчлэн ногоон химийн чиглэлээр гүйцэтгэх боломжит судалгааны сургалт
болон химийн залуу элч бэлтгэх сургалт,семинарын арга хэмжээг грийн химистри компани
ивээн тэтгэлцэж, хамтран оролцож, бүх шатны сургуулийн хичээлийн хөтөлбөрүүдэд ногоон
хими, сайн химийн үндэсийг тусгахад зохих хувь нэмэр оруулж байсаныг санаж байна. Мөн
ногоон анализ шинжилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл урвалж бодисоор хангадаг
грийн химистри кампани олон арван химичдийг нэгтгэж,, залуу үе, оюутан залуучууд,
сурагчидын химийн сонирхолыг хөхүүлэн дэмжихэд, хими өнөөгийн хүн бүрийн өдөр тутмын
амьдралын салшгүй хэсэг, хувь хүний хэрэгцээ болсон үед иргэдийн химийн талаархи
мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд, экологийн соёлыг төлөвшүүлэхэд үлэмж хувь нэмэр
оруулж байгааг талархан хэлмээр байна.
Орчин үеийн химийн үйлдвэр өнөөгийн эдийн засгийн хамгийн гол ,үндсэн салбарын
нэг болсон энэ үед улс орноо хөгжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд болон
нийгмийн тогтвортой хөгжилд химийн ухааны ололт чухал үүрэг гүйцэтгэнэ. НҮБ-ын дэвшүүлж
буй тогтвортой хөгжлийн зарчимууд бүгд химитэй холбогдсон байдаг. Хими шинжлэх ухааны
төвд оршдог ба улс орны тогтвортой хөгжлийн үндэс нь болж өгдөг онцлогтой. Тогтвортой
хөгжил гэдэгт ирэйдүй хойч үедээ үлдээж буй эд хөрөнгө, капитал( техник, технологи,
байгууламжууд), хүмүүний капитал ( мэдлэг болон шинжлэх ухааны), хөгжлийн ёс заншил, аж
төрөх ёсны буюу институциональ чадамж зэрэг багтана.
Химийн синтез, химийн үйлдвэрлэл, химийн аливаа процессийг боловсронгуй болгох
замаар эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, эерэг нөлөө үзүүлэх чиг
хандлагатай бүхий л үйл явц ногоон химид хамаарна.
Химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй уламжлалт аргыг өөр шинэ аргаар солих замаар
бохирдолыг бууруулах, тархалтыг хязгаарлах, бохирдох эх үүсгэвэргүй болгох, аюултай,
хортой бодисын хэрэглээ, үйлдвэрлэлээс татгалзсан химийн технологи мөн л ногоон химид
хамаарна., Хаягдалыг бууруулах, материал зарцуулалтыг багасгах, аюул, эрсдэл
гаргахгүй,энерги эрчим хүч хэмнэсэн, өртөг бага, хамгийн гол хүрээлэн буй орчины сөрөг
нөлөөг огт байхгүй буюу хамгийн бага байлгахад ногоон хими онцгой ач холбогдолтой.
Шинэ зууны хими нанохими, супрамолекулын хими, ногоон хими, хаягдалгүй химийн
үйлдвэр, технологи, хүрээлэн буй орчиндоо ээлтэй хими зэрэг шинэ агуулгаар баяжиж,
инновацлагдаж байна.
Бодисын синтез, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн процессийг явуулаад дууссаны
дараа, өөрөөр технологийн циклийн эцэст нэгэнт бий болсон экологийн асуудлыг
шийдвэрлэдэг уламжлал болсон төгсгөлөөс эхэлдэг стратегийн (end of pipe strategy) оронд
ногоон хими бохирдолоос урьдчилан сэргийлэх стратеги(pollution prevention strategy) буюу
Пи стратегийг дэвшүүлэн таьж байгаа билээ.
2
Ногоон Химийн Зарчимууд:
Хуудас 7