Page 13 - GreenChemistry2023 Emhetgel
P. 13

Ногоон химийг бас тогтвортой  хими, хүрээлэн буй орчиндоо ээлтэй хими гэж нэрлэдэг. Уур
        амьсгалын өөрчлөлт, Биологийн төрөл зүйлийн бууралт, Фосфор болон азотын эргэлт,  цэвэр
        усны хомсдол, далайн усны хүчиллэгжилт, орчны бохирдол, озоны давхрааны нимгэрэлт, ой
        нөөцийн хомсдол зэрэг экологийн асуудлыг ногоон химийн аргаар зонхилон шийдвэрлэж
        байна.
         1995 оноос бэлтгэлийг хангаж, 1998 оноос Хүрээлэн буй орчны хими, экологийн химийн
        мэргэжлийн шинэ хөтөлбөрийг эхлүүлж, орчны химиэр мэргэшүүлж эхэлсэн. “Экологи хими”-
        ийн салбар нь 2014 он хүртэл тасралтгүй элсэлт авч гурван шатны сургалт явуулж, Монгол
        орны агаар,ус, хөрсний орчны бохирдол, доройтол, түүнийг шийдвэрлэх химийн анализ
        шинжилгээ, бохирдуулагчдын тархалт, өөрчлөлт, хувирлыг шинжлэн судалдаг хүрээлэн буй
        орчны мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэж ирсэн.

        Өнгөрсөн зууны ерээд оноос эхлэн хүрээлэн буй орчны төлөв байдал, агаар, ус, хөрсний
        бохирдол, бохирдлыг бууруулах чиглэлийн судалгааны ажил өрнөж, судалгааны хамтлаг
        хартугалга, мөнгөн ус, кадмий, хүнцэл, хром зэрэг хүнд металлын гурван мандал дахь дахь
        агуулга, бохирдлын байдал, бохирдлыг бууруулах, орчныг нөхөн сэргээх асуудлуудыг
        хамарсан шинжилгээ судалгааны олон ажил гүйцэтгэсэн. Эрдэм шинжилгээ, судалгаа: Энэ
        хугацаанд хүрээлэн буй орчны химийн судалгааны хамтлаг (Д.Дорж, С.Даваасүрэн,
        Ц.Даржаа, Т.Энхдөл, Ц. Соёл-Эрдэнэ, А.Алтангэрэл, О. Болормаа, Н.Амгалан, Б.Ариунаа,
        С.Сарантуяа зэрэг)  дараах чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэ ирлээ:


        . Хүрээлэн буй орчны хими, орчны төлөв байдал, хүрээлэн буй орчны чанарын үнэлгээ,

        бохирдолтын судалгаа:

         • Гидросферийн хими, Монгол орны гадаргуун болон гүний усны чанар, усны бохирдолт,
        усыг цэвэрлэх
          • Литосфер, эрдэс хүдэр баяжмал, өнгөт, үнэт, ховор элементийн хими, металл ба металл
        бус нөөц, ашиглалт, орчны хими, экологи

         • Хөрсний хими, хөрсөн дэх элементүүдийн биогеохими, хөдлөл зүй, хөрсний бохирдлын
        асуудал, нөхөн сэргээх, элементүүдийг тодорхойлох арга зүйг боловсруулах судалгаа

         • Атмосферийн хими, агаарын чанар, бохирдолт

          • Химийн боловсролд хүрээлэн буй орчны асуудлыг тусгах зэрэг чиглэлүүдээр хийж
        гүйцэтгэжээ.

         Судалгаа, шинжилгээний ажлын хүрээнд хартугалга, мөнгөн ус, кадмий, мөнгөн ус, хүнцэл,
        хром зэрэг зургаан хүнд хортой металлын орчны химийн судалгааг цогц байдлаар хийж, ус
        хөрсөнд тэдгээрийг тодорхойлох арга боловсруулсан, нөхөн сэргээлт хийх, усан орчин дахь
        металлын агуулгыг хүлцэх хэмжээ хүртэл бууруулах, багасгах туршилтуудыг гүйцэтгэж,
        зарим үр дүнд хүрсэн. Өнгөт үнэт металлын зарим орд газрын (Төв аймгийн Гацууртын
        алтны орд газар, Өмнөговь аймгийн Оюу толгой зэсийн орд, Хэнтий, Дорнод аймгийн өнгөт
        металлын орд газар) чулуулаг, хөрс тунамалын, хүдрийн дээжид хүнцэл тодорхойлж,
        хайгуулын чулуулгийн дээжин дэх хүнцлийн агуулгыг тогтоон хүнцлийн агуулгын тархалтын
        анхдагч мэдээллийг гаргасан. Геохимийн дээжид агуулгын өргөн мужид хүнцэл тодорхойлох
        дөлийн болон гидридийн атом шингээлтийн арга (AAS) –ын зохистой нөхцөл аргын мэдрэх
        чадвар, үнэмшилт чанар, тодорхойлох доод хязгаарыг тогтоосон. Мөнгөн усаар бохирдсон
        хөрсөн дэх мөнгөн усыг битүү ууршуулан конденсацлан ялгах, хоолны давсны уусмалын




                                                                                                       Хуудас 12
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18