Page 250 - GreenChemistry2023 Emhetgel
P. 250
Идэвхижүүлсэн нүүрсний шингээх чадвар 500-1200 мг/г хооронд хэлбэлздэг бөгөөд түүний шинж
чанараас хамаарч хэрэглээний хүрээ харилцан адилгүй байдаг.
Тухайлбал,
1. 500-700мг/г – үйлдвэрийн саарал ус, арьс ширний үйлдвэрийн ус цэвэршүүлэх, барилгын дүүргэлтэнд
шингээгч болгон ашиглах;
2. 700-900 мг/г - цэвэрлэх байгууламж, татуургийн ус цэвэршүүлэх:
3. 900-1200 мг/г - ундны усны шүүлтүүр болон Уул уурхайн боловсруулах үйлдвэр, хүнсний үйлдвэрлэлд
ашигладаг.
Туршилтаар гарган авсан идэвхижүүлсэн нүүрсний иодын тоог тодорхойлон анхдагч нүүрстэй
харьцуулан Хүснэгт 5-т үзүүлэв.
Хүснэгт 5. Идэвхижүүлсэн нүүрсний идэвхижлийн үзүүлэлт
Туршилтын орчны Идэвхижүүлсэн нүүрсний Идэвхижүүлсэн нүүрсний
№ Урвалж
температур, t C иодын тоо, мг/г чанарын өсөлт, %
0
1 Анхдагч - 482 0
2 NaOH 24 517 7.30
3 NaOH 100 528 9.50
4 NaOH 150 513 6.40
Хүснэгтээс үзэхэд:
1. Адуунчулууны хүрэн нүүрсийг химийн идэвхижүүлэлтэнд оруулахад шингээх чадвар нь 6.4-9.5%-иар
өссөн байна.
2. Гарган авсан идэвхижүүлсэн нүүрс нь шингээх чадварын (513-528 мг/г) хувьд үйлдвэрийн саарал ус,
арьс ширний үйлдвэрийн ус цэвэршүүлэхэд ашиглаж болох нь туршилтаар тогтоогдов.
ГУМАТЫН БОРДОО
Нүүрсийг урьдчилан шүлтээр боловсруулж, гуматын бордоо гарган авах туршилт
Адуунчулууны хүрэн нүүрсийг урьдчилан 0.5%, 1.0%, 3.0%-ийн шүлтийн уусмалаар 21 хоног
боловсруулсны дараа лабораторийн туршилтыг 1.0%-ийн NaOH, хатуу шингэний харьцаа /1:5/,
хандлалтын хугацаа 6 цаг нөхцөлөөр явуулж үр дүнг Хүснэгт 6-д үзүүлэв.
Хүснэгт 6. Гумат натрийн гарц тодорхойлох туршилтын дүн
Хатуу Хатуу Гумат
Анхдагч Гумат натрийн
№ Дээжийн нэр үлдэгдлийн үлдэгдлийн натрийн жин,
дээжийн жин, г гарц, %
жин, г гарц, % г
1 0.5% анхдагч 250 248 99.2 136.2 54.92
2 1.0% анхдагч 250 248.6 99.44 146.1 58.77
3 3.0% анхдагч 250 244.9 97.96 121.4 49.57
Дээрхи туршилтын дүнд гарган авсан гумат натри болон хатуу үлдэгдэлд гумины хүчлийн агуулгыг
тодорхойлсон дүнг Хүснэгт 7-д үзүүлэв.