Page 252 - GreenChemistry2023 Emhetgel
P. 252
Дүгнэлт
“Дорнод-МАК”уурхайн нүүрснээс гаргаж авсан гуматын
бордооны уусах чанар, хуурай бордоо дах гумины хүчлийн
агуулга, 0.04% уусмалын орчин зэрэг үзүүлэлтүүд нь MNS
4456:2014 стандартын шаардлагыг хангаж байна.
4. ХОЛБОГЧГҮЙ ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТУРШИЛТ
Олон улсын жишгээс харахад, хүрэн нүүрсний чийглэгийг 10-15% хүртэл бууруулан холбогчгүй өндөр
даралтын пресс машинаар шахаж шахмал түлш үйлдвэрлэдэг.
Иймд “Трү Ти Ар Си” ХХК-ийн химич, инженерүүд холбогчгүй, өндөр даралтанд шахмал түлш үйлдвэрлэх
зорилгоор Адуунчулууны хүрэн нүүрснээс холбогчгүй шахмал түлш үйлдвэрлэх туршилтыг дараах нөхцлөөр
хийж гүйцэтгэв.
Туршилтын нөхцөл:
1. Даралт-50, 100, 150, 200 Мра
2. Чийглэг -10, 20, 30, 42 %
3. Нүүрсний температур-халуун, хүйтэн
4. Нүүрсний бүхэллэг-1мм /туршилтанд -1 мм ангийг ашигласан/
5. Нүүрсний жин-30 гр
0
Адуунчулууны -1 мм-ийн бүхэллэгтэй нүүрсийг хатаах шүүгээнд 80 С-т 10-60 минут хатаан 10-30% болтол нь
бууруулан халуун, хүйтэн байдлаар шахсан.
Туршилтанд ашигласан хэв Даралт Р=200МРа Шахаж буй байдал