Page 257 - GreenChemistry2023 Emhetgel
P. 257
Хүснэгт 3. Хаягдал утааны хийн хэмжилт (Зуухны экологийн үзүүлэлт)
NOx SO2 CO TSP
№ Түлш
мг/м3 мг/м3 мг/м3 мг/м3
1 MNS 5216:2016 стандарт (Чулуун
нүүрс) 700 1200 9800 130
2 Таван Толгойн Түлш ХХК-Холбогчтой 388 1070 6317 115
5 Адуунчулуун - Холбогчгүй шахмал 192 714 1155 91
Харьцуулсан үр дүнгээс үзэхэд Адуунчулуун – Холбогчгүй ЭКО шахмал түлшний утааны найрлага нь
Улаанбаатар хотод ашиглаж буй “Таван Толгойн Түлш” ХХК-ийн холбогчтой шахмал түлшнээс 1.2-5.5
дахин, Монгол Улсын стандартад зөвшөөрөгдсөн утгаас 1.4-8.5 дахин бага байна.
ДҮГНЭЛТ
1. Туршилтын Р=200МРа, W=20% нөхцөлд гарган авсан холбогчгүй шахмал түлшний бат бэхийн үзүүлэлт нь
90% байгаа тул Адуунчулууны хүрэн нүүрсийг холбогчгүйгээр өндөр даралтанд шахаж, шахмал түлш
үйлдвэрлэх тохиромжтой горимыг тогтоов. /Тохиромжтой горим нь бүхэллэг 1-3 мм, даралт - 200МРа,
чийглэг 20% байна/.
2. Химийн идэвхжүүлэлтийн туршилтаар Адуунчулууны хүрэн нүүрснээс 513-528 мг/г иодын тоотой
үйлдвэрийн ус цэвэршүүлэхэд тохиромжтой идэвхижүүлсэн нүүрсийг гарган авах боломжтой байна.
3. Адуунчулууны хүрэн нүүрснээс гуматын бордоо гарган авч жимс, ногооны талбайд амжилттай туршиж, үр
дүнд үндэслэн МУ-ын Оюуны өмчийн газраас “Хүрэн нүүрснээс шингэн ба хуурай бордоо бэлтгэж
эрдсүүдийн нэмэлттэй хэрэглэх аргууд” 10-0005185 тоот патент авсан.
4. “Дорнод-МАК”уурхайн нүүрснээс гаргаж авсан гуматын бордооны уусах чанар, хуурай бордоо дах гумины
хүчлийн агуулга, 0.04% уусмалын орчин зэрэг үзүүлэлтүүд нь MNS 4456:2014 стандартын шаардлагыг
хангаж байна.
5. Холбогчгүй шахмал түлшний туршилтын үр дүнгээс үзэхэд өндөр даралтын пресс ашиглан ХОЛБОГЧ-гүй
ЭКО шахмал түлш үйлдвэрлэх бүрэн боломжтойг тогтоов.
6. Адуунчулууны хүрэн нүүрсний холбогчгүй ЭКО шахмал түлшний утааны найрлага нь Улаанбаатар хотод
ашиглаж буй “Таван Толгойн Түлш” ХХК-ийн холбогчтой шахмал түлшнээс 1.2-5.5 дахин, Монгол Улсын
стандартад зөвшөөрөгдсөн утгаас 1.4-8.5 дахин бага байна.
Ашигласан материал
1. Три Ти Ар Си ХХК-ийн лабораторийн туршилтын үр дүн
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын зуухны хэмжилтийн үр дүн