Page 258 - GreenChemistry2023 Emhetgel
P. 258

2.3.  "Хар тугалганы хаягдал цэнэгт хураагуур дахин боловсруулах үйлдвэр" Г.Жамбалжамц
              Экоменерал Трейд ХХК


        Ган-Эрдэнэ овогтой Жамбалжамц
        Эко минерал трейд ХХК-ийн Химийн зөвлөх Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 3-р хороо, “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн
        парк”  И-майл: Jambaljamts.Gan@gmail.com
        Хураангуй

        Дэлхий  даяар  ашиглагдсан  “хаягдал  цэнэг  хураагуур”-ийн  85%-ийг  дахин  ашиглаж,  шинэ  бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг[1].
        Дэлхий  нийтээр  ногоон  үйлдвэрлэлд  анхаарах  болж,  хог  хаягдлыг  дахин  боловсруулах,  анхдагч  түүхий  эдийг  хаягдал
        боловсруулах замаар дийлэнх хэсгийг хангах болсон энэ цаг үед үйлдвэрлэл өндөр хөгжөөгүй, хөгжиж байгаа орнуудад түүхий
        эдийн анхдагч боловсруулалтыг стандартын шаардлагын дагуу хийж гүйцэтгэх юм. Манай оронд төрөл бүрийн автомашин,
        цахилгаан  хөтлүүртэй  төрөл  бүрийн  авто  машин,  харилцаа  холбооны  салбарт  нөөц  цахилгаан  эх  үүсгүүрт  хар  тугалга
        агуулсан  цэнэг  хураагуурууд  ашиглагдаж  байна.  Монгол  улсын  эдийн  засгийн  нөхцөл,  хэрэглэгчдийн  худалдан  авах
        чадвараас хамаарч нийт ашиглагдаж буй автомашины 90 гаруй хувь нь ашиглагдаж байсан хуучин автомашин эзэлж байгаа
        учраас  автомашины  болон  бусад  төрлийн  хаягдал  цэнэг  хураагуур  боловсруулах  үйлдвэрийн  дагалдаж  ирсэн  “цэнэг
        хураагуур”-ийн эргэлт хурдан, нөгөө талаас хаягдаж буй “цэнэг хураагуур”-ийг зохион байгуулалттай цуглуулж авах, анхдагч
        боловсруулалтыг хийх, улмаар олон улсын стандартын дагуу экспортод гаргаж эцсийн үйлдвэрлэгчид хүргэх сүлжээ, үйл
        ажиллагаа байхгүй байна. Тийм учраас энэхүү үйлдвэрийг барьж, байгуулах ажлыг эхлүүлсэн. Автомашины хаягдал цэнэг
        хураагуурыг орчин үеийн битүү системтэй, бүрэн автомат удирдлагаар тоноглогдсон технологиор боловсруулж хуванцар, хар
        тугалга, хүхрийн хүчлийг тус бүрийн онцлог шинж чанарт үндэслэн ялган салгаж, байгальд ээлтэй арга замаар боловруулан
        өөрийн орны онцлогт тохируулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарган авахаар зорьж байна. Энэхүү зорилгын хүрээнд,
        дээрх  түүхий  эдүүдийн  физик  химийн  шинж  чанарт  тулгуурлан  боловсруулах  арга  замыг  онолын  болон  үйлдвэрлэлийн
        түвшинд  судалсны  үр  дүнд  хуванцар  биетийг  хоёрдогч  түүхий  эд  болгон  (приус  автомашины  гупер,  хашаа,  барилгын
        цутгалтын хэв хашлага г.м) бүтээгдэхүүн болгон нийлүүлэх, хартугалгыг экспортонд гаргах харин хоруу чанараар эрсдэлтэй
        сул  хүхрийн  хүчлийг  өөрийн  орны  онцлогт  уяалдуулан  бөсгөсөн  шохойтой  харилцан  үйлчилж  барилгын  гипс  болгон
        боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хүртэл боловсруулах байгаль орчинд ээлтэй ногоон технологийг Монголдоо хөгжүүлэх юм.
        “Экоминерал трейд” ХХК-ийн Автомашины болон бусад хаягдал цэнэг хураагуур боловсруулах үйлдвэрийн төсөл нь жилд
        8.000.0 тонн хаягдал автомашины цэнэг хураагуураас 5.000.0 тонн цэвэр хар тугалга, 300.0 тонн хуванцар түүхий эд, 1.665.0
        тонн /СаSO4-гипс/ үйлдвэрлэх боломжтой.
















                                       БОЛОВСРУУЛАН ГАРГАН АВСАН БҮТЭЭГДЭХҮҮН
        Түлхүүр үг
        Хаягдал цэнэг хураагуур, Гравитаацийн арга, Шохойн сүү



        Оршил

        Төслийн  хүрээнд  Монгол  улсын  хэмжээнд  жил  бүр  хаягдаж  буй  төрөл  бүрийн  зориулалтаар
        ашиглагдаж байсан хар тугалга агуулсан, хүхрийн хүчил ажлын биетэй “хаягдал цэнэг хураагуур”-ыг
        үйлдвэрийн  аргаар  анхан  шатны  боловсруулалтыг,  олон  улсад  өргөн  ашиглагддаг  технологи
        дамжлагаар, аюулгүй гүйцэтгэж байгаль орчинд ээлтэй экспортод чиглэсэн үйл ажиллагаа явуулна.
        Дэлхий даяар ашиглагдсан “хаягдал цэнэг хураагуур”-ийн 85%-ийг дахин ашиглаж, шинэ бүтээгдэхүүн
        үйлдвэрлэдэг[1].  Дэлхий  нийтээр  ногоон  үйлдвэрлэлд  анхаарах  болж,  хог  хаягдлыг  дахин
        боловсруулах, анхдагч түүхий эдийг хаягдал боловсруулах замаар дийлэнх хэсгийг хангах болсон энэ
        цаг үед үйлдвэрлэл өндөр хөгжөөгүй, хөгжиж байгаа орнуудад түүхий эдийн анхдагч боловсруулалтыг
        стандартын шаардлагын дагуу хийж гүйцэтгэх юм. Манай оронд төрөл бүрийн автомашин, цахилгаан
        хөтлүүртэй төрөл бүрийн авто хөсгүүд, харилцаа холбооны салбарт нөөц цахилгаан эх үүсгүүрт хар
   253   254   255   256   257   258   259   260   261   262   263