Page 259 - GreenChemistry2023 Emhetgel
P. 259

тугалга  агуулсан  цэнэг  хураагуурууд  ашиглагдаж  байна.  Монгол  улсын  эдийн  засгийн  нөхцөл,
        хэрэглэгчдийн худалдан авах чадвараас хамаарч нийт ашиглагдаж буй автомашины 90 гаруй хувь нь
        ашиглагдаж байсан хуучин автомашин эзэлж байгаа учраас автомашинд Автомашины болон бусад
        төрлийн  хаягдал  цэнэг  хураагуур  боловсруулах  үйлдвэрийн  дагалдаж  ирсэн  “цэнэг  хураагуур”-ийн
        эргэлт хурдан, нөгөө талаас хаягдаж буй “цэнэг хураагуур”-ийг зохион байгуулалттай цуглуулж авах,
        анхдагч  боловсруулалтыг  хийх,  улмаар  олон  улсын  стандартын  дагуу  экспортод  гаргаж  эцсийн
        үйлдвэрлэгчид хүргэх сүлжээ, үйл ажиллагаа байхгүй байна. Тийм учраас энэхүү үйлдвэрийг барьж,
        байгуулах ажлыг эхлүүлсэн.

        Төсөл хэрэгжих байршил


        “Экоминерал  трейд”  ХХК  -ийн  үйлдвэр  Налайх    дүүргийн  3-р  хорооны  нутаг  дэвсгэрт  “Налайхын
        барилгын материалын үйлдвэр, технологийн парк”-д 1.2 га талбайд байрлана. Ерөнхий төлөвлөлтийн
        дагуу  тус  үйлдвэр  нь  паркийн  зүүн  талын  хэсэгт  Пистийл  ХХК-ны  урд  талд,  тоосгоны  үйлдвэрийн
        баруун талд, 110кВ-ын дэд станцын хойд хэсэгт байрладаг. Автомашины болон бусад төрлийн хаягдал
        цэнэг хураагуурыг боловсруулах үйлдвэрийн талбайн газарзүйн байршилыг зураг 1-т харуулав.






















         ЗУРАГ 4. ХАЯГДАЛ ЦЭНЭГ ХУРААГУУРРЫГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТАЛБАЙН ГАЗАРЗҮЙН
                                                         ЗУРАГ
        Зорилго

        Автомашины  хаягдал  цэнэг  хураагуурыг  орчин  үеийн битүү  системтэй,  бүрэн автомат  удирдлагаар
        тоноглогдсон эко технологиор боловсруулж хуванцар, хар тугалга, хүхрийн хүчлийг тус бүрийн онцлог
        шинж чанарт үндэслэн ялган салгаж, байгальд ээлтэй арга замаар боловруулан өөрийн орны онцлогт
        тохируулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарган авахаар зорьж байна.

        Зорилт

        Энэхүү зорилгын хүрээнд, дээрх түүхий эдүүдийн физик химийн шинж чанарт тулгуурлан боловсруулах
        арга  замыг  онолын  болон  үйлдвэрлэлийн  түвшинд  судалсны  үр  дүнд  хуванцар  биетийг  хоёрдогч
        түүхий эд болгон (приус автомашины гупер, хашаа, барилгын цутгалтын хэв хашлага г.м) бүтээгдэхүүн
        болгон нийлүүлэх, хартугалгыг экспортонд гаргах харин хоруу чанараар эрсдэлтэй сул хүхрийн хүчлийг
        өөрийн  орны  онцлогт  уяалдуулан  бөсгөсөн  шохойтой  харилцан  үйлчилж  барилгын  гипс  болгон
        боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хүртэл боловсруулах боломжтой юм.

        Техник технологи
        “Экоминерал трейд” ХХК-ийн автомашины хаягдал цэнэг хураагуурыг боловсруулах технологи, арга
        зүйн  шийдэл  нь  өртөг  багатай,  боловсруулалтын  явцад  гарч  буй  бүхий  л  түүхий  эдийг  эцсийн
        бүтээгдэхүүн хүртэл боловсруулах технологийн шийдэлтэй, эх орны үндсэн түүхий эд болон шохойн
        чулууг  ашиглан  байгальд  ээлтэй  барилгын  үндсэн  түүхий  эдийн  нэг  гипс  гарган  авах  боломжийг
        судласан онол, арга зүйн шинэлэг шийдэлтэй, экотехнологи гэж хэлж болох юм. Аюултай хог хаягдлын
        нэг болох автомашины хаягдал цэнэг хураагуурыг ашиглан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн
        гарган авах боломжийг онол аргазүйн хувьд тодорхойлсон энэхүү технологийг зөв зохистой, байгальд
   254   255   256   257   258   259   260   261   262   263   264