Page 260 - GreenChemistry2023 Emhetgel
P. 260
ээлтэй байдлаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар ханган ажилласнаар хүний эрүүл мэнд болон
байгаль орчинд хор хөнөөл багатай байж болох технологийн шийдэл гэж үзэж байна.
Автомашины хаягдал цэнэг хураагуураас хүчлийг ялгах процесс
Автомашины хаягдал цэнэг хураагуураас хүчлийг ялган авахдаа цэнэг хураагуурыг зориулалтын
зүсэгч машинаар зүсэж хүчлийг поли доторлогоотой хүчилд тэсвэртэй зориулалтын саванд тосч авна.
ЗУРАГ 2. ЗҮСЭГЧ МАШИН
ЗУРАГ 3. ЗҮСЭГЧ МАШИНИЙ ХӨРӨӨНИЙ БАЙРЛАЛ
Хүхрийн хүчлийг цэвэршүүлэх боловсруулах технологи
Хаягдал цэнэг хураагуураас ялган авсан хүхрийн хүчлийг доорхи алхамаар боловсруулна Үүнд:
✓ Механик хольцоос салгах. Дөрвөн шатлалтай шүүх тунгаах зориулалт бүхий битүүмжлэл
сайтай, хүчил шүлтэнд тэсвэртэй зориулалтын саванд хүхрийн хүчлийг хуримтлуулж механик
хольцоос цэвэрлэж авна.
✓ Цэвэрлэсэн хүхрийн хүчлийг саармагжуулан эцсийн бүтээгдэхүүн гарган авах.
Хүхрийн хүчлийг зориулалтын шүүх, тунгаах шүүлтүүрийн тусламжтайгаар механик болон зарим
хольцоос цэвэршүүлнэ. Идэвхжүүлсэн нүүрсээр шүүх нь технологийн хувьд энгийн бөгөөд бүтээмж
өндөртэй боловч өөрийн өртөг зардал өндөр гарч байна. Иймд үйл ажиллагааны эхний шатанд механик
шүүлтүүрээр шүүж тунгааж цэвэрлэх бөгөөд Монгол улсад нүүрс боловсруулах үйлдвэрүүд (нүүрсний
пиролизын процессоор) ашиглалтад орсон тохиолдолд идэвхжүүлсэн нүүрсийг дотооддоо үйлдвэрлэн
үйл ажиллагаандаа ашиглах боломжтой болох юм. Зураг 4-д сул концентрацтай хүхрийн хүчлийг
дөрвөн шаттай механик цэвэрлэгээ хийх поли доторлогоотой савыг үзүүлэв.