Page 261 - GreenChemistry2023 Emhetgel
P. 261

ЗУРАГ 4. ХҮХРИЙН ХҮЧЛИЙГ ШҮҮХ ТУНГААХ ЦЭВЭРШҮҮЛЭХ, ТЕХНОЛОГИ
        Хаягдал цэнэг хураагуураас ялган авсан хүхрийн хүчлийн уусмалын концентрац хэрэглээний явцад
        багасдаг  бөгөөд  цэнэг  хураагуурын  хэрэглэсэн  жилээс  хамааран  15-25  %-ийн  хооронд  хэлбэлздэг
        бөгөөд  энэхүү  сул  концентрацитай  хүхрийн  хүчлийг  саармагжуулах  нь  өндөр  концентраци  бүхий
        хүхрийн  хүчлийг  шүлтээр  саармагжуулахаас  харьцангуй  хялбар  юм.  Тиймээс  сул  концентрацитай
        хүхрийн хүчлийг шохойн сүү буюу цэвэр кальцийн гидроксидээр саармагжуулан гипс гарган авах нь
        байгаль  хор  хөнөөлгүй  манай  орны  хувьд  ашигтай  зөв  технологи  юм.  Төлөвлөж  буй  үйлдвэрт
        шүүлтүүрээр шүүгдэн гарсан хүхрийн хүчлийн уусмал нь урвалжийн төхөөрөмжинд нийлүүлэгдэх ба
        концентрацыг тодорхойлон (аккумляторын хэрэглэсэн жилээс хамааран хүхрийн хүчлийн уусмалын
        концентраци тодорхой хэмжээнд хэлбэлзэх боломжтой) энэхүү концентрацид шаардлагатай кальцийн
        гидроксидын уусмалыг урьдчилан бэлдэнэ. Шаардлагатай кальцийн гидроксидын уусмалыг бэлдэх нь
        шат  дамжлагатай  үйлдвэрийн  процесс  юм.  Байгалийн  шохойн  шохойн  чулууг  дулааны  аргаар
        боловсруулан  шатаасан  шохой  буюу  кальцийн  оксид  гарган  түүнийгээ  гидратацид  оруулах  замаар
        кальцийн гидроксид гарган авна. Ингэж бэлтгэсэн шохойн сүү болон хүхрийн хүчлийн урвалын дүнд их
        хэмжээний тунадас буюу кальцийн сульфат (гипс) бий болно. Гарган авсан гипсийн чанар нь урвалд
        оролцож  буй  байгалийн  шохойн  чулууны  хольцын  агуулга  бага,  цэнэг  хураагуураас  ялган  авсан
        хүхрийн хүчлийг сайтар цэвэрлэсэн байх зэргээс ихээхэн хамаарна. Их хэмжээний хүчил боловсруулах
        учир  тунадасжуулах  төхөөрөмж  маш  чухал  юм.  Уг  төхөөрөмжинд  урвал  явагдах  бөгөөд  үүссэн
        тунадасыг  уснаас  ялган  шахуургаар  шахаж  гаргах  замаар  гипсийг  хатааж,  ууршуулж  бүтээгдэхүүн
        гарган авна.


























                          ЗУРАГ 5. ХҮХРИЙН ХҮЧИЛ СААРМАГЖУУЛАН ГИПС ГАРГАН АВАХ ТӨХӨӨРӨМЖ
        ХҮХРИЙН ХҮЧИЛ СААРМАГЖУУЛАХАД ЯВАГДАХ ХИМИЙН УРВАЛ
   256   257   258   259   260   261   262   263   264   265   266