Page 266 - GreenChemistry2023 Emhetgel
P. 266

ЗУРАГ 11. БАТАРЕЙН ДОТОРХ ХАР ТУГАЛГА БҮТЭЦ
        Бид  хартугалга  бүрэн  хайлуулан  99,9%  цэвэршилттэй  бүтээгдэхүүн  үйлдвэрлэн  хэрэглэгчидэд
        нийлүүлэхээр зорьж байна. Хартугалган хайлш нь дэлхий дээр маш эрэлттэй металл юм. Гол төлөв
        хүнд үйлдвэрлэл том реакторуудын доторлогоо, хүчилд тэсвэртэй, урвалд ордоггүй шинж чанарыг нь
        үндэслэн  маш  олон  рентген  аппаратны  доторлогоог  хийн  ашигладаг  байна.  Хартугалга  хайлш  нь
        харьцангуй  амархан  хайлах  боловч  хартугалга  сульфат  хэлбэрлүү  шилжсэн  хартугалга  нь  энгийн
        хайлуулалтаар  хайлуулах боломжгүй юм.  Иймд бид   уг  чиглэлээр  туршлагатай MingXin Technology
        Development  (Shanghai)  Co.,  Ltd  групп  компаны  ашигладаг  үйлдвэрлэлд  орсон  байгальд  ээлтэй
        хайлуулах  технологийг  сонгон  Монгол  улсын  үйлдвэрлэлд  нэврүүлэхээр  судлан  хамтран  ажиллаж
        байна.
         Хийн металл хайлуулах зуухны онцлог
            ✓  Хурдан халаах: LPG
            ✓  Суурилуулсан хүч нь бага: Уламжлалт цахилгаан халуун утсан хайлуулах зуухтай
               харьцуулахад нэрлэсэн хүчийг 30%-40% бууруулах боломжтой
            ✓  Тигелийн ашиглалтын хугацаа урт: Тигель жигд халдаг, температурын зөрүү бага, ашиглалтын
               хугацаа дунджаар 50%-иар нэмэгддэг
            ✓  Үйлдвэрлэлийн үйл явц сайн: Зуухны үйлдвэрлэлийн үйл явц нь тогтвортой, автоматжуулсан
               эсвэл хасаг автоматжуулсан байж болно
            ✓  Засвар үйлчилгээний зардал бага, цахилгаан эрчим хүч хэмнэх нь ойлгомжтой: Уламжлалт
               эсэргүүцлийн утас шатаах үзэгдэл байхгүй, материал, хөдөлмөрийн зардлыг хэмнэх
            ✓  Температурын хяналтын нарийвчлал өндөр: Эргэлтийн агшин зуурын урвал, тигель өөрөө
               халаах, уламжлалт халаалтын хоцрогдол байхгүй
            ✓  Ашиглалтын орчин сайн: Дулаан ялгаруулалт бага, гадаргуугийн температур бага, үүнээс
               гадна цехийн температур бага
            ✓  Аюулгүй ажиллах: Хайлалтыг төвлөрүүлэх шаардлагагүй, өндөр температурт хайлсан
               тээвэрлэх эрсдлээс зайлсхий. Гал гарахгүй гал түймрийн улмаас үүссэн галын ослыг
               бууруулна.

        Давуу тал
                    ✓  Хүчилтөрөгчийн  чөлөөт  агаар  дор  хайлж,  энэ  метал  бус  исэл  оруулахгүй  үүсэхээс
                        хязгаарлахаас гадна идэвхжилтэй элементийн исэлдэлтийг сэргийлдэг
                    ✓  Найрлага  дахь  зөвшөөрөгдөх  хэмжээ  болон  хийн  агуулга  нь  маш  ойрхон  биелэлтэй
                        байдаг.
                    ✓  Өндөр уурын даралт нь хортой  элементүүдийг зайлуулдаг
                    ✓  Ууссан хий, хүчилтөрөгч, устөрөгч, азотын зайлуулдаг.
                    ✓  Нэгэн  төрлийн  хайлшийн  бүрэлдэхүүнийг  болон  тодорхой  температурт  хайлах
                        боложтой.
                    ✓  Утаа баригч нь хорт хийг бүрэн саармагжуулах давуу талуудтай (NOx, SOx )
        Үр дүн, хэлэлцүүлэг

        Төслийн  хүрээнд  Монгол  улсын  хэмжээнд  жил  бүр  хаягдаж  буй  төрөл  бүрийн  зориулалтаар
        ашиглагдаж байсан хар тугалга агуулсан, хүхрийн хүчил ажлын биетэй “хаягдал цэнэг хураагуур”-ыг
        үйлдвэрийн  аргаар  анхан  шатны  боловсруулалтыг,  олон  улсад  өргөн  ашиглагддаг  технологи
        дамжлагаар,  аюулгүй  гүйцэтгэж  байгаль  орчинд  ээлтэйгээр  боловсруулан  дараах  бүтээгдэхүүнийг
        гарган авах технологийн туршилтууд амжилттай болоод байна.
   261   262   263   264   265   266   267   268   269   270   271