Page 265 - GreenChemistry2023 Emhetgel
P. 265
Хүснэгт 3. Ус цэвэршүүлэх төхөөрөмжинд ашиглагдах химийн бодисын жагсаалт.
№ Монгол нэр Олон улсын нэр Томъёо CAS дугаар
1 Полиакриламид Polyacrylamid (PAM) (C3H5NO)n 9003-05-8
Поли хөнгөнцагаан Poly aluminum chloride
2 AlnCl(3n-m)(OH)m 1327-41-9
хлорид (PAC)
3 Натрийн гидроксид Sodium hydroxide NaOH 1310-73-2
Бага оврын ус цэвэршүүлэх байгууламж технологийн ерөнхий бүдүүвч
Манай үйлдвэр технологийн явцад хэрэглэсэн бохир усаа механик болон химийн цэвэрлэгээтэй
цэвэрлэх байгууламжаар дамжуулан усыг цэвэршүүлэн Умбуур бодисоор 99,4% хүртэл цэвэрлэж,
усны орчинг PH-6,0-7,0 хүртэл саармагжуулан гарган авч үйлдвэрийн технологитоо дахин ашиглаж
байна. Цэвэрлэх байгууламжийн техникийн хүчин чадал цагт 4,0-5,4 м3/цаг хоногт 100 метр күб ус
цэвэршүүлэх хүчин чадалтай байгууламж юм. Төсөл хэрэгжүүлэгч нь аюултай хог хаягдалыг дахин
боловсруулж байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хятад улсын Хунан мужид байрлах “Хунан
Жианеэ ХХК”-ны Хаягдал цэнэг хураагуурыг боловсруулах үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмжийн
дагуу барьж байгуулан үйлдвэрлэлийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн ба энэхүү технологи нь Хятад
улсдаа экотехнологи гэдгээрээ тэргүүлэх байранд орохуйц технологи юм. Технолгит эргэлдэх саарал
ус гүний худгийн усыг “Монгол ус” ТӨҮГ-ын усны итгэмжлэгдсэн лабораторит байнгын хянуулан
шинжилгээ хийлгэхээр төлөвлөж байна. [4]
Хартугалга түүхий эдийг хайлуулж цэвэршүүлэн чанарыг сайжруудах процесс
Автомашины дундаж аккумлятор нь 9.9 кг хар тугалга хэрэглэдэг бөгөөд үүний 5.4 кг нь хар тугалганы
исэл (PbO), 4.5кг нь хар тугалганы хайлш (Pb) бөгөөд үйлдвэрээс хамаарч 3-6 хувийн сурьма (Sb)
агуулсан байдаг. Pb, PbO нь хүхрийн хүчлийн электролитийн уусмалаар дамжин өнгөрөх явцдаа
хэрэглээнээс хамаарч хар тугалга нь хүхрийн хүчилтэй урвалд орж PbSO4 үүсгэдэг. PbSO4 их
хэмжээгээр үүссэн үед хар тугалганы хайлшны гарц муу байна. Иймээс шууд хайлах үйлдвэрт оруулж
хайлуулах нь хар тугалагны цэвэршилтэд муугаар нөлөөлөх юм. Хаягдал цэнэг хураагуурт агуулагдах
хайлш болон шаваасны бүтэцийг зураг -д харууллаа.