Page 268 - GreenChemistry2023 Emhetgel
P. 268
Дүгнэлт
1. Дэлхий даяар ашиглагдсан “хаягдал цэнэг хураагуур”-ийн хог хаягдал нь аюултай хог хаягдал
болон бидний амьдрах орчин, ус, агаар бүхийл зүйлийг бохирдуулан хордуулж байна.
Автомашины хаягдал цэнэг хураагуурыг орчин үеийн битүү системтэй, бүрэн автомат
удирдлагаар тоноглогдсон технологиор боловсруулж хуванцар, хар тугалга, хүхрийн хүчлийг тус
бүрийн онцлог шинж чанарт үндэслэн ялган салгаж, байгальд ээлтэй арга замаар боловсруулан
өөрийн орны онцлогт тохируулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарган авсны үр дүнд:
✓ Хуванцар биетийг хоёрдогч түүхий эд болгон (приус автомашины гупер, хашаа, барилгын
цутгалтын хэв хашлага г.м) бүтээгдэхүүн болгон нийлүүлэх
✓ Хартугалгыг 99,9% цэвэршилттэй хайлш болгон экспортод гаргах
✓ Сул концентрацитай хүхрийн хүчлийг өөрийн орны онцлогт уялдуулан шохойн сүүтэй
харилцан үйлчилж 96,68% цэвэршилттэй барилгын гипс болгон эцсийн бүтээгдэхүүн хүртэл
боловсруулах байгаль орчинд ээлтэй ногоон технологийг хөгжүүлэх туршилтын ажилууд
амжилттай болоод байна.
2. “Экоминерал трейд” ХХК-ийн Автомашины болон бусад хаягдал цэнэг хураагуур боловсруулах
үйлдвэрийн төсөл нь жилд 8.000.0 тонн хаягдал автомашины цэнэг хураагуураас 5.000.0 тонн
цэвэр хар тугалга, 300.0 тонн хуванцар түүхий эд, 1.665.0 тонн /СаSO4-гипс/ үйлдвэрлэх
боломжтой.
3. Үйлдвэр ашиглалтад орсноор Налайх дүүргээс 25 гаруй шинэ ажлын байранд ажилтнуудыг ур
чадварын ангиллаар хүний нөөцийг бүрдүүлж, гадаад-дотоодын хөтөлбөрт сургалтад
хамруулж, ур чадварыг дээшлүүлэхэд анхааран ажиллах болно.
Ашигласан хэвлэлийн материал
[1] https://autobatteries.com/recycling-your-battery/reycling-process
[2] Kaushik Yanamandra, Dinesh Pinisetty, Atef Daoud &Nikhil Gupta “Recycling of Li-Ion and Lead Acid
Batteries: A Review”, (2021), Journal of the Indian Institute of Science volume 102, pages281–25
[3] J.S. Cooper, ... C. Hartnig., “Recycling and life cycle assessment of fuel cell materials”, (2012),
PyrolysiVolume 1 in Woodhead Publishing Series in Energys Pages 117-134
[4] Химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал 2012 он.