Page 269 - GreenChemistry2023 Emhetgel
P. 269

2.4.  "Эсрэг осмосын мембраныг шалгах" Ё.Цогтбаяр ДЦС-3 ТӨХК Хими цех


                                                         ДЦС-3 ТӨХК Хими цехийн дарга, Хими-технологич,

                                                                             Мэргэшсэн инженер Ё.Цогтбаяр


                                              1.  Оршил

               ДЦС-3 ТӨХК-ны Хими цехийн өндөр даралтын хими ус бэлтгэлийн хэсэгт 2015 оноос ус

        боловсруулах эсрэг осмосын мембрант технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. ЭО-н шинэ

        технологи нь ажиллагааны үед ус шүүх чадвар нь буурдаг ба засвар авч дахин ашиглагдах
        боломж багатай байдаг. Мөн эсрэг осмосын технологид байгаа мембранууд харилцан адилгүй

        шүүх чадвараа алдаж болдог. Эдгээр эрдслээс сэргийлэхэд энэ төхөөрөмжийн ач холбогдол

        оршино.




                                    2.     Технологийн схем, ажиллах зарчим
               Ус боловсруулах технологи нь: Түүхий усны бак - механик шүүлтүүр –ультрашүүлтүүр -

        эсрэг осмосын төхөөрөмж - хийгүйжүүлэх төхөөрөмж –цахилгаан ионгүйжүүлэх төхөөрөмж –
        боловсруулсан ус  гэсэн зарчмаар ус боловсруулдаг. Эсрэг осмосын төхөөрөмж нь АНУ-ын

        HIDRANAUTICS  үйлдвэрийн  полиамид  холимог  бүтэцтэй  8”-ийн  диаметр  бүхий  CPA3-LD

        загварын  мембран  элементийг  хэрэглэж  байна.  Эсрэг  осмосын  төхөөрөмж  нь    2  секцээс
        бүрдсэн ба нэг секцэндээ 15ш модультай.1 модульд 6ш мембран байрладаг ба нийт 180 ш

        мембранаар ус боловсруулдаг.



























                                        Зураг №1 Эсрэг осмосын төхөөрөмж
   264   265   266   267   268   269   270   271   272   273   274