Page 264 - GreenChemistry2023 Emhetgel
P. 264
ЗУРАГ 8. МЕТАЛЛЫГ БҮРЭН ШИГШИН БАЯЖУУЛАХ ГРАВИТААЦИЙН АРГА
Технологийн усыг цэвэршүүлэх, хүхрийн хүчлийг шүүх саармагжуулах процесс
Технологийн үе шат бүрт явах материалаас ялгарах хүхрийн хүчил нь устай хамт хүчиллэг ус болон
ус цэвэршүүлэх төхөөрөмж дээр ирнэ. Хүчиллэг усыг саармагжуулах урвалд оруулах үед ус нь төрөл
бүрийн механик болон химийн хольцоор бохирдсон ус байна. Ус цэвэршүүлэх төхөөрөмж нь гурван
төрлийн химийн бодис ашиглан хүхрийн хүчлийг саармагжуулан химийн болон механик хольцоос
салгаж байгаа. Зураг 9-д бага оврын ус цэвэршүүлэх төхөөрөмжийн харууллаа.
ЗУРАГ 9. УС ЦЭВЭРШҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ
3
Ус цэвэршүүлэх төхөөрөмж нь 4-5,4 м /цаг хүчин чадалтай орчин мэдрэгч pH метртэй, химийн бодисыг
дозлогч, холигч, фильтер пресс гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй бүрэн автомат төхөөрөмж юм. Давхар
ус цэвэршүүлэх идвэхжүүлсэн нүүрсэн фильтертэйгээрэй давуу талтай. Идэвхжүүлсэн нүүрс нь CBC-
2012 маркийн фильтерт суурилагдсан байх ба хэрэглээд дууссан идэвхжүүлсэн нүүрсийг солих
тохиолдолд төхөөрөмжийг унтраах шаардлагагүй бөгөөд ажиллаж байх үед нь солих бүрэн боломжтой.
Идэвхжүүлсэн нүүрсэн давхарга бүхий CBC-2012 филтр зураг-10 харууллаа.
ЗУРАГ 10. ИДЭВХЖҮҮЛСЭН НҮҮРСЭН ФИЛЬТР
Ус цэвэршүүлэх төхөөрөмжид ашиглагдах химийн бодисууд хүснэгт 3-т үзүүлэв.