Page 267 - GreenChemistry2023 Emhetgel
P. 267
✓ Сул концентрацтай хүхрийн хүчлийг шохойн сүүтэй тохиромжтой нөхцөл технологийг
ашиглан урвалд оруулан гипс болгон хувиргасан.
Гарган авсан гипс нь 96,68% цэвэршилттэй, pH нь 7-8, талст молекулдаа хоёр моль устай үүссэн
байна. Уг хоёр моль усны 1,5 моль усыг алдагдуулахад барилгын гипсийн стандартад хүрэх
боломжтой юм.
✓ Хуванцар материалыг бүрэн ялган авч хоёрдогч түүхий эд болгоход бэлтгэн гаргаж байна.
Гарган авсан хуванцар нь полипропилен төрлийн хувцанцар байна.
Хуванцар биетийг хоёрдогч түүхий эд болгон (приус автомашины гупер, хашаа, барилгын цутгалтын
хэв хашлага г.м) бүтээгдэхүүн болгон нийлүүлэх болмжтой байна. Одоогоор хувцанцар түүхий эдийг
бид Хэв хашмал ХХК болон Цэцүүх трейд ХХК-ийн PE & PP дахин боловсруулах эко үйлдвэрлэлд
өгөхөөр тохиролцоонд хүрээд байна.
✓ Хартугалга Pb, PbO, PbSO4 аль ч хэлбэрээр бүрэн хайлуулан хартугалгыг 99,9%
цэвэршилттэй хайлш болгон экспортонд гарган дараагийн хэрэглэгчидэд хүргэх.
Өндөр цэвэршилттэй бүтээгдэхүүн гарган авахийн тулд цэвэршүүлэх, ангижруулах урвалуудыг бүрэн
явуулах тохиромжтой материалыг нэмэлтээр зөв тооцооллын үндсэн дээр нэмэн өгч хайлуулах юм.
PbSO4 их хэмжээгээр үүссэн үед хар тугалганы хайлшны гарц муу байна. Иймээс нэмэлтээр дараах
нэмэлтүүдийг нэмж өгснөөр хар тугалганы гарцыг ихэсгэх боломжтой юм.
1. Идэвхжүүлсэн нүүрс, нүүрсний органик чаар
2. CaCO3, Ca(OH)2 , Na2CO3 , Fe, Fe2O3
Явагдах химийн урдалууд:
PbSO4 + 2C → PbS + 2CO2 (1)
PbS + Fe → Pb° + FeS (2)
PbSO4 + Ca(OH)2 + H2O → PbO2 + CaSO4 • 2H2O (3)
PbO2 + C → Pb° + CO2 (4)
Дөрвөн шаттай урвалын үр дүнд бид өндөр гарцтай цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм.