Page 247 - GreenChemistry2023 Emhetgel
P. 247
2.2. “Адуунчулууны хүрэн нүүрсний ордыг хаягдалгүй ашиглах боломжийн судалгаа”
С.Хандмаа, А.Баянжаргал, Д.Оюунболд, Г.Ууганцэцэг, Трү Ти Ар Си ХХК
АДУУНЧУЛУУНЫ ХҮРЭН НҮҮРСНИЙ ОРДЫГ ХАЯГДАЛГҮЙ
АШИГЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
С.Хандмаа , А.Баянжаргал , Д.Оюунболд , Г . Ууганцэцэг 4
2
3
1
1) Трү Ти Ар Си ХХК, Гүйцэтгэх захирал, khandmaa@truetrc.mn, 2), 1) Трү Ти Ар Си ХХК, Ахлах
мэргэжилтэн, bayanjargal@truetrc.mn 3)Д.Оюунболд Ахлах мэргэжилтэн, oyunbold@truetrc.mn,
4) Трү Ти Ар Си ХХК, Аргачлал хяналтын инжнер, uugantsetseg.g@truetrc.mn,
Хураангуй: Адууунчулууны хүрэн нүүрсийг хаягдалгүй ашиглах зорилгоор исэлдсэн нүүрснээс нь гуматын
бордоо гарган авч туршилт гүйцэтгэх, анхдагч нүүрсний чанарын судалгаа, идэвхижүүлсэн нүүрс гарган авах,
холбогчгүй шахмал түлш гарган авах туршилт судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн. Гарган авсан шахмал
түлшнүүдийг зуухны шатаах туршилтад хамруулж утааны хийн агууламжийг MNS 5216:2016 стандартын
дагуу хэмжин байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хоргүй ЭКО түлш гарган авсан.
Түлхүүр үг: Хүрэн нүүрс, гуматын бордоо, холбогчгүй ЭКО шахмал түлш, хагас кокс, идэвхижүүлсэн
нүүрс, агаарын бохирдлыг бууруулах
Оршил: Адуунчулууны хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгаль орчинд ээлтэй, нүүрснээс нэмүү өртөг
шингэсэн “ЭКО” бүтээгдэхүүн үйлдвэрлэх (гуматын бордоо, шахмал түлш) туршилт, судалгааны ажлуудыг
“Трү Ти Ар Си” ХХК-ийн Химийн лабораторид 2018-2022 онуудад гүйцэтгэн үр дүнгүүдийг нэгтгээд байна.
Тухайлбал, 2018 онд лабораторийн туршилт - шинжилгээ, 2020 онд лабораторийн түвшинд гарган авсан
гуматын бордоог газар тариалан, жимс жимсгэний талбайд хагас үйлдвэрлэлийн туршилтыг гүйцэтгэн, 2022
онд хагас үйлдвэрлэлийн туршилт болон өмнөх судалгааны ажлуудын үр дүнд тулгуурлан Монгол улсын
Оюуны өмчийн газраас “Хүрэн нүүрснээс шингэн ба хуурай бордоо бэлтгэж эрдсүүдийн нэмэлттэй хэрэглэх
аргууд” 10-0005185 тоот патент авсан.
2022 онд Адуунчуулуун хүрэн нүүрсийг холбогчгүй болон холбогчтой брикетлэх горим тогтоох туршилтыг
гүйцэтгэн ЭКО шахмал түлш гарган авсан.
ТУРШИЛТЫН ДЭЭЖ БЭЛТГЭЛ
Адуунчулууны ордоос судалгааны ажилд зориулж олборлолт хийгдэж буй Төвийн-6, 7, 13, 14 хэсгүүдээс
төлөөлөх чадвартай нийт 218 кг дээжийг авч туршилтанд хамруулсан.
1.1 АНХДАГЧ НҮҮРСНИЙ ШИНЖ ЧАНАР
Анхдагч нүүрний техникийн бүрэн шинжилгээний үр дүнг Хүснэгт 1-т үзүүлэв..
Хүснэгт 1. Анхдагч нүүрсний чанарын үзүүлэлт
Техникийн шинжилгээний дүн
Дэгдэмхий Хүхэр,
Дээж Чийг,% Үнслэг, % Илчлэг, ккал/кг
Бодисын гарц, % %
dry
ad
gr
daf
ar
W W A A V V V S Q Q
ad
t
ad
ad
ar