Page 243 - GreenChemistry2023 Emhetgel
P. 243
5 Полиакриламид 0.006 кг/тн 1.38 тн
Сүүлийн жилүүдэд уурхайн гүнзгийрэлт нэмэгдэж, нөөцийн хэмжээ багасч байгаатай холбоотойгоор
баяжуулалтад орж байгаа хүдрийн агуулга буурснаас ихэнх урвалжын зарцуулалт хэрэглээний
нормоос хэтрэх хандлагатай бөгөөд энэ хэтрэлтийн хэмжээг тооцвол урвалжын зарцуулалтаас гарах
хэмнэлт дээрх тооцооноос илүү гарах болно. Нөгөө талаас флотацид орох хүдрийн агуулга эрс
дээшилснээр урвалжын зарцуулалт мөн буурах боломжтой юм. Энэ хэмнэлтийг мөнгөн дүнгээр нь
илэрхийлбэл эдийн засгийн дорвитой хэмнэлт гарах боломж байна гэж үзэж байна.
Мэдрэгчид суурилсан технологийг эрдэс баялгийн салбарт ашиглах боломж, эдийн засгийн ач
холбогдол
Байгалийн түүхий эдийн нөөцийг үр ашигтай ашиглах, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал
нь олон төрлийн ялангуяа комплекс бүтэцтэй, гомоген бус ордын хувьд түүнийг оновчтой загварчлан
олборлолт явуулах, олборлосон бүтээгдэхүүнийг боловсруулах технологийн сонголтыг зөв
шийдвэрлэхтэй салшгүй холбоотой. Баяжуулалтын уламжлалт технологийн ангилах шалгуур нь
эрдсийн минералын бүтцийн шинж чанартай шууд бус буюу түүний физик, химийн шинж чанар болох
нягт, цахилгаан соронзон нэвтрүүлэх чанар, бодисын гадаргын норох чанар зэрэгт үндэслэгддэг.
Мэдрэгчид суурилсан технологи нь ашигт эрдэс болон хольц минералын агуулга, дотоод бүтцийн
онцлогтой холбоотой мэдээллийг хүлээн авч, түүнийг ангилах шалгуур болгон авч үздэгээрээ
онцлогтой.
Мэдрэгчид суурилсан технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр одоогоор ашиглагдаагүй байгаа олон
төрлийн аж үйлдвэрийн минералууд болох тухайлбал бентонит, кальцийн карбонат, кварц, хээрийн
жонш, каолин, бор, цеолит зэрэг эрдэс минералыг олборлон боловсруулж, үйлдвэржилтийг
эрчимжүүлэх, өөрийн орны дотоод хэрэгцээг өөрийн түүхий эдээр хангах, эдийн засгийн өсөлтийг
дэмжих нөөц бололцоо бүрдэх боломж байна.
Мэдрэгчид суурилсан технологийг ашигласны ач холбогдлыг дараах байдлаар хуваан авч үзэж болох
юм. Үүнд:
- Байгалын нөөц баялгыг аль болох иж бүрэн ашиглах боломж бүрдүүлэх. (үйл ажиллагаа явуулж
буй орд газрын нөөцийг хаягдал багатай ашиглах, бага агуулгатай ордыг ашиглах, ашиглагдсан
ордын балансын бус хүдрийн овоолгыг дахин боловсруулах)
- Эдийн засгийн нөөц боломж (уламжлалт технологиор үйлдвэрлэл явуулж буй үйлдвэрийн хүчин
чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ачааллыг багасгах, орлох, тоног
төхөөрөмжын элэгдлийг бууруулах, эрчим хүч, урвалжын зарцуулалтыг бууруулах,
бүтээгдэхүүний өртгийг багасгах, ашиглалт явуулж буй орд дээр уг технологийг суурилуулснаар
боловсруулах үйлдвэрт хүргэх авто болон төмөр замын тээврийн зардлыг багасгах)
- Байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулахад оруулах хувь нэмэр(шингэн хаягдлын
хэмжээг багасгаж, хаягдлын сангийн эзлэх талбайн хэмжээг бууруулах, уламжлалт технологид
хэрэглэгддэг усны зарцуулалтыг эрс багасгах)
Флотацийн процессын онолын үндэс, нөлөөлөх хүчин зүйлс
Жижиг ширхэглэлтэй барьцалдсан хүдрийг тасралтгүй аргаар баяжуулах нэг чухал арга нь хөвүүлэн
баяжуулах буюу флотацийн арга юм. Энэ арга нь хүдэрт жижиг ширхэглэлтэйгээр тархсан ашигт
эрдсийн гадаргын шинж чанарт тулгуурласан буюу түүнийг тусгай химийн урвалжын тусламжтайгаар
усан орчин буюу агааржуулсан булингад баяжуулах арга юм. Хөвүүлэн баяжуулалтын аргаар хүдрийг
баяжуулахад түүний гадаргын физик-химийн шинж чанар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тул энэ аргаар
бүх төрлийн хүдэр (сульфитууд, оксидууд, карбонатууд болон силикатууд) болон шүлтийн давс,
нүүрсийг баяжуулж болно. Жижиг ширхэглэлтэй барьцалдсан хүдэр болон чулуулгийн кристалын
хэмжээ нь ойролцоогоор 0,2 мм орчим байдаг тул түүнийг флотацийн аргаар баяжуулахын тулд эхлээд
сайтар нунтаглаж, ашигт эрдэс болон чулуулгын барьцалдалтыг салгах шаардлагатай бөгөөд иймд
усан орчинд бөмбөлөгт болон савхан тээрмээр тээрэмдэж, нунтагладаг. Флотацийн процессын үед