Page 240 - GreenChemistry2023 Emhetgel
P. 240

Өнөөгийн  байдлаар  хэрэглэгдэж  байгаа  уламжлалт  технологийн  хүрээнд  зарим  минералыг  түүний
        гадаад  буюу  физик,  химийн  шинж  чанараар  нь  хангалттай  хэмжээнд  хүртэл  баяжуулах  хараахан
        боломжгүй  байна.  Минералогийн  бүтцээс  гадна  чийгшилтын  хувь,  температур  болон  минералын
        хэмжээ  нь  спектрийн  хэлбэлзэл  үүсгэх  шалтгаан  болдог.  Энэхүү  минералогийн  бүтцээс  хамаарсан
        спектрийн хэлбэлзэл нь дээжийг бэлтгэх аргаас хамаарсан хэлбэлзлээс бага байх тохиолдолд ялгах
        процесст саад болохгүй.

        Мэдрэгчид суурилсан технологи нь уг мэдрэгч тухайн минералийг нэг бүрчлэн ялган таних тохиолдолд
        түүнийг механик аргаар ялган авах процесст үндэслэгдэнэ.

        Уг технологи нь мэдрэгчид танигдах минералын дотоод бүтцийн ялгаанд суурилах ба нэг болон олон
        төрлийн  шинж  чанарыг  танихын  тулд  хэд  хэдэн  төрлийн  мэдрэгчийг  ашиглаж  болно.  Мэдрэгчид
        танигдсан шинж  чанарыг  процессорт  боловсруулж,   материалыг ялгах  механик  ялгагчыг  удирдана.
        Өөрөөр хэлбэл энэ нь тухайн материалын урсгалын ширхэг нэг бүрийг таньж ялгах автомат болон
        механик хосолсон технологи юм.

        Материалыг чичиргээт дамжуулгаар дамжуулан жигдрүүлж, хурдасгуурт өгнө (гулсуур). Хурдасгуурын
        эцэст материал чөлөөтэй унах хэсэгт хэд хэдэн, өндөр нягтралтай өнгөт камерууд байрлах ба эдгээр
        нь өгөгдсөн материалыг 1200 мм-ийн өргөнтэйгээр “scann”-дана. “Scann”-дсан зурагнуудыг  түүнтэй
        паралель байрлах процессорт боловсруулж, милсекундын хурдтайгаар тухайн цэг бүр дээр даралтат
        агаарын вентилийг удирдах ба энэ нь хольц минералыг материалын урсгалаас салгана. Мэдрэгчид
        суурилсан технологийн ажиллах ерөнхий зарчмыг дараах зурагт харуулав.



                                                        1. Анхдагч материал
                                                        2. Материал дамжуулагч
                                                        3. Хурдасгуур ба хуваарилагч
                                                        4. Оптик системээр материал танигч
                                                        5. Процессор, технологиор өгөгдсөн
                                                        мэдээллийг боловсруулах
                                                        6. Даралтат хийн импульсээр материалыг ялгах
                                                        7.  Ялгасан  материалын  урсгалыг  дамжуулах
                                                        систем
                                                        8. Компьютер сүлжээний холболт






                           Зураг 2. Оптик мэдрэгчээр ангилах технологийн ажиллах зарчим.
        Ангилах зарчим нь 3-250 мм-ийн ширхэглэлтэй материалыг дараах нөхцөлд ялгана.
            -   Ялгах материал нь өнгө, хэлбэр, бүтцийн хувьд тухайн мэдрэгчид танигдахуйц ялгаатай байх
               шаардлагатай. Өнгийн хувьд өчүүхэн ялгаатай байхад л хангалттай бөгөөд түүнийг танихын
               тулд эхлээд материалын гадаргын бохирдлыг арилгасан буюу угаасан байх шаардлагатай.

            -   Материалын ширхэглэл жигд байх шаардлагатай, ангилах параметр буюу агаарын даралтыг
               тодорхой фракцийн ширхэглэлд тохируулсан байна.

            -   Материалын давхардлыг арилгах, нэг бүрчлэн салгах шаардлагатай.
            -   Нэгж хугацаанд ялгах хүчин чадал нь ангилах материалын дундаж ширхэглэлийн хэмжээ болон
               ялгах материалын нийт материалд эзлэх хэмжээнээс хамаарна. Тухайлбал: 3-5 мм хэмжээтэй
               фракцийг ялгахад хэрэв ялгах материалын хэмжээ бага тохиолдолд 5 тн/цагаас дээш байх ба
               хэрэв ялгах материалын хэмжээ 30%-хүртэл өсөхөд хүчин чадал 2 тн/цаг хүртэл буурна.

            -   100-250 мм-ийн хэмжээтэй фракцийн хувьд хүчин чадал 150-200 тн/цаг хүрнэ.
   235   236   237   238   239   240   241   242   243   244   245