Page 244 - GreenChemistry2023 Emhetgel
P. 244

усан орчинд орших минералын эгэл хэсгүүдийг хийн бөмбөлөгт наалдуулан түүнийг булингын гадаргад
        хөвүүлэн  ялгаж  авдаг.  Энэ  процесс  нь  чулуулгын  хольцын  төрөл  бүрийн  эгэл  хэсгүүдийг  салгах
        зорилготой тул хийн бөмбөлөг нь баяжуулж байгаа ашигт эрдсийн гадаргад сонгомол (Selektiv-ээлжлэн
        солигдох)  байдлаар  холбогдох  шаардлагатай.  Хийн  бөмбөлөг  зөвхөн  минералын  гадарга  усанд  үл
        норох  шинж  чанартай  үед  л  түүнд  наалдана.  Сонгомол  байдлаар  наалдах  процессын  урьдчилсан
        нөхцөл  нь  минералын гадаргын  норох  чадвар  өөр  өөр (норох  ба  үл норох) байх явдал юм.  Норох
        чадвар нь эргээд минералын гадаргын шинж чанараас хамааралтай. Усан орчинд буюу булингад ихэнх
        минерал нь норох шинж чанартай буюу түүний гадаргад усан бүрхүүл тогтдог. Хөвүүлэн баяжуулах
        процесс нь усанд үл норох (гидропоб) болон норох (гидрофиль) хэсгүүдийг салгах зарчимд суурилдаг.
        Усанд үл норох гадаргад хийн бөмбөлөг наалдуулахын тулд түүнийг усанд үл норох шинж чанартай
        болгох  шаардлагатай.  Ингэхийн  тулд  тодорхой  химийн  урвалж  (цуглуулагч  урвалж)-ыг  ашигладаг.
        Цуглуулагч  урвалжын  нөлөөллийн  урьдчилсан  нөхцөл  нь  булингын  орчин  буюу  pH,  булингын  нягт
        болон  булинга  дах  ширхэглэлийн  тархалт  зэрэг  болно.  Хэрэв  цуглуулагч  урвалжыг  дангаар  нь
        ашиглахад усанд үл норох гадарга үүсгэх процесс хангалтгүй бол нэмэлтээр өөр төрлийн химийн бодис
        (идэвхжүүлэгч урвалж)-ыг хэрэглэдэг. Цуглуулагч урвалжыг нэмж өгснөөр ихэнх тохиолдолд зөвхөн
        ашигт эрдсийн гадаргаас гадна чулуулагт байх бусад дагалдах зарим минералын гадарга ч үл норох
        шинж  чанартай  болж  болно.  Энэ  нөлөөллийг  бууруулах  зорилгоор    дарагч    урвалжыг  хэрэглэдэг.
        Эрдсийн  ширхэглэл  дээр  наалдсан  хийн  бөмбөлгийг  булингын  гадарга  дээр  хагарах  үзэгдлийг
        бууруулах зорилгоор флотацийн процесст хэрэв үл норох шинж чанарыг бий болгохдоо цуглуулагч-
        хөөсрүүлэгчийн  хосолсон  үүрэгтэй  урвалж  хэрэглээгүй  тохиолдолд  мөн  хөөсрүүлэгч  урвалжыг
        хэрэглэдэг(1).


        Флотацийн процесст нөлөөлөх гол хүчин зүйлс, булингын параметрүүд:

            -   Ашигт эрдсийн сулралт
            -   Орчны pH
            -   Ширхэглэлийн хэмжээ
            -   Завсрын өнцөг/ Минералын гадаргын усанд үл норох шинж чанар буюу усан бүрхүүл үүсгэлтийн
               зэрэг нь флотацийн процесст шийдвэрлэх ач холбогдолтой бөгөөд  усан бүрхүүл үүсгэлтийг
               тодорхойлох хэмжүүр нь минералын гадарга, хөөсөн бөмбөлөг болон усны хоорондын өнцөг
               буюу завсрын болон хязгаарын өнцөг юм/.
            -   Цахилгаан дамжуулах шинж чанар

        Флотацийн туршилтын явц, үр дүн


        Мэдрэгчид  суурилсан  технологийн  хагас  үйлдвэрлэлийн  туршилтын  үр  дүнд  ялган  авсан  завсрын
        бүтээгдэхүүний  дээжинд  “Бор-Өндөр”  УБҮ-ийн  судалгааны  лаборатори  болон  ХБНГУ-ын  Фрайберг
        хотын UVR-FIA GmbH судалгааны институтын лабораторит флотацийн цуврал туршилтуудыг явуулсан
        ажлын үр дүнг нэгтгэн харуулав.


        Бэлтгэсэн дээжинд флотацийн туршилт хийхийн тулд эхний ээлжинд жигдрүүлэн бутлах процессоор
        ширхэглэлийн шаардлагатай хэмжээнд хүртэл нунтагласан. Энэ материалыг хуваан төлөөлөх чадвар
        бүхий дээжийг минералогийн шинжилгээнд бэлтгэсэн.

        Дээжийг минералогийн болон химийн бүтцийн хувьд шинжилсэн. Минералогийн шинжилгээнд „Mineral
        Liberation Analysis“ (MLA) аргыг хэрэглэсэн бөгөөд энэ нь Растерэлектроненмикроскоп (SEM: Scanning
        Electron  Microscopy),    энергидисперссэн  Рентгенспектроскоп  (EDS:  Energy  Dispersive  X-Ray
        Spectroscopy)  болон  автоматжуулсан  зургийн  тайлал  хийх  аргуудаас  бүрдэнэ.    Минералогийн
        шинжилгээний үндсэн зорилго нь хүдрийн барьцалдалтын зэргийг тодорхойлоход оршино(5).

        Сонгон авсан дээжийн үндсэн минералууд нь кварц/41%/, хайлуур жонш /32%/, болон кальцит /22%/
        эзэлж  байгааг  тодорхойлсон.  Мөн  калийн  хээрийн  жонш  1,5%-ийг  эзэлж  байгаагаас  гадна  бусад
        хээрийн жонш, глиммэр болон доломит 0,5%-иас бага хэмжээтэй байсан. Сульфидууд үл ажиглагдам
        бага хэмжээгээр агуулж байсан.
   239   240   241   242   243   244   245   246   247   248   249