Page 241 - GreenChemistry2023 Emhetgel
P. 241
- Ангилах материалын шинж чанар, ширхэглэлээс хамааран хамгийн оновчтой үр дүн гарах
хэмжээнд тохируулна,
- 1-10мм, 5-40мм, 30-80мм, 50-250мм-ийн ширхэглэлтэй фракцийг ангилах төрөл бүрийн хүчин
чадалтай тоног төхөөрөмжүүд зохион бүтээгдсэн ба эдгээр нь мөн процессыг оновчлох үүднээс
төрөл бүрийн, тоо хэмжээний хувьд өөр өөр вентилээр тоноглогдсон байна.
Мэдрэгчид суурилсан технологийн цаашдын хөгжил, хэрэглээний боломж
Өнөөгийн байдлаар энэхүү технологи нь эрдэс баялгийн салбарт шинээр нэвтэрч байгаа бөгөөд тоног
төхөөрөмжийг үйлдвэрлэгчид нь баяжуулалтын технологид шийдвэрлэгдээгүй олон асуудлыг
шийдвэрлэх чадвартай системийг бий болгоод байна. Энэ нь урьд өмнө хэрэглэгдэж байсан
боловсруулах үйлдвэрийн олон салбарын туршлагад тулгуурлан мэдрэгчийн таних чадавхыг
нэмэгдүүлсэнтэй холбоотой юм.
Энэ технологи нь эрдэс баялгын салбарт үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг
харуулж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар алмаз, карбонат, кварц/хээрийн жоншыг ялгах, хоолны давс
боловсруулах, үнэт чулуулгыг ялгах, алт зэргийг ялгахад хэрэглэгдэж байна. Цаашдын эрчимтэй
судалгааны үйл ажиллагаа нь ирээдүйн хэрэглээг улам нэмэгдүүлэх болно.
Зарим эрдсийн хувьд өнгө, болон гэрэл дамжуулах шинж чанараараа өөр хоорондоо төдийлөн ялгарч
танигдахгүй бөгөөд энэ тохиолдолд хэт ягаан долгион болон лазерын тусламжтайгаар ангилах шинэ
технологи нэвтэрч байна.
Оптик болон долгионы мэдрэгчээр ангилах технологийн тусламжтайгаар эрдсийн түүхий эдийг
хямд зардалтайгаар баяжуулах боломж нээгдэж байна. Энэхүү шинэ техник нь орчны ямарч хүнд
нөхцөлд, урт хугацааны туршид тогтмол үр дүн гаргах боломжтой нь нотлогдсон. Мөн олон салбарт
өндөр өртөгтэй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй баяжуулалтын технологиудын ачааллыг бууруулах
болон түүнийг бүрэн орлох боломжтой технологи юм.
Өнөөгийн комьпютер, камер болон бусад мэдрэгч системийн хөгжлийн тасралтгүй асар хурдацтай
өсөлт нь энэхүү технологийн хүчин чадлыг хязгаарлах боломжгүй болгож байна. Энэ үүднээс
мэдрэгчид тулгуурласан энэ технологи нь нээгдээгүй олон хэрэглээний хүрээг нээн илрүүлж,
хэрэглэгдэх нь дамжиггүй юм.
Мэдрэгчид суурилсан технологи ашиглан явуулсан туршилтын үр дүн
“Монголросцветмет” ТӨҮГ-ын захиалгаар ХБНГУ-ын Аахен хотын Техникийн Их сургууль,
ХБНГУ-ын Томра сортинг тоног төхөөрөмж болон үйлдвэрлэгч компанитай хамтран жоншны хүдэрт
мэдрэгчид суурилсан технологийн лабораторийн болон хагас үйлдвэрлэлийн туршилт хийж, дээрх
технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийн судалгаа хийсэн. Дараах зурагт 2 төрлийн хүдэрт
Томра сортинг компанийн туршилтын лабораторит оптик болон лазерийн мэдрэгч бүхий ангилагч
төхөөрөмж дээр хийсэн хагас үйлдвэрлэлийн туршилтын үр дүнг харуулав (4).