Page 239 - GreenChemistry2023 Emhetgel
P. 239

Зураг 1: Технологийн туршилт, судалгааны чиглэлүүд


         Мэдрэгчид суурилсан технологийн ажиллах зарчим



        Сүүлийн  жилүүдэд  дэлхийн  технологи  өндөр  хөгжсөн  орнуудад  аж  үйлдвэрийн  минералийн  эргэлт
        хэрэгцээ нэмэгдэхийн зэрэгцээ түүнийг боловсруулах технологид өндөр үр ашигтай шинэлэг технологи
        өргөнөөр нэвтрүүлж, тухайн эрдсийн түүхий эдийг аль болох иж бүрэн ашиглах, өндөр өртөг шингэсэн
        эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар чухал ахиц дэвшлүүд гарч байна.  Тухайлбал аж үйлдвэрийн
        минералыг  өнгөөр  болон  лазер  долгионы  тусламжтайгаар  анхан  шатны  ангилалт  хийснээр  дараа
        дараагийн  гүнзгий  шатны  боловсруулалтад  орох  материалын  хэмжээг  багасгах,  эдгээр  шатанд
        ашиглагдаж байгаа үйлдвэрлэлийн туслах материалыг хэмнэх, техник ашиглалтын хугацааг уртасгах,
        эрчим хүчний хэрэглээг багасгах зэрэг эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэх
        бүтээгдэхүүний  чанарыг  сайжруулж,  эцсийн  бүтээгдэхүүнийг  хэрэглээг  нэмэгдүүлэх  өргөн  боломж
        нээгдэж байна.

        Мэдрэгчид  суурилсан  технологийг  анх  1970-аад  жилийн  өмнөөс  эрдсийн  түүхий  эдийн
        боловсруулалтад ашиглаж эхэлсэн бөгөөд тухайн үеийн ангилагч төхөөрөмжийн хүчин чадал маш бага
        байсан тул зөвхөн алмаз зэрэг маш өндөр үнэтэй түүхий эдийг ялгахад хэрэглэж байсан бол  хөгжлийн
        дараагийн  үе  шатанд  тухайн  эрдсийн  гадаад  төрх  болох  өнгө  болон  геометрийн  дүрс  хэлбэрүүд,
        эзлэхүүн, урт, талбайн хэмжээг ашиглан ангилах төхөөрөмжүүд нэвтэрч эхэлсэн байна. 1990-ээд оноос
        минералын гэрэл шингээх болон ойлгох шинж чанарт үндэслэн хэт ягаан долгионы тусламжтайгаар
        ангилах автомат технологийг нэвтрүүлсэн байна. Мөн цацраг идэвхит шинж чанарыг үндэслэн ураныг
        баяжуулах  радиометрийн  сеператор  зохиосон  байна.  Мэдрэгчид  суурилсан  технологийн  эрчимтэй
        хөгжих болсон шаардлага нь 1980-1990-ээд онуудад хаягдал буюу хоёрдогч түүхий эдийг боловсруулах
        болсонтой  холбоотой  бөгөөд  тухайн  үед  фотодиодыг  ашиглан  материал  ангилах  төхөөрөмжүүдийг
        хэрэглэж эхэлсэн байна(4).

        Мөн аж үйлдвэрийн минералын хувьд флотацийн аргаар баяжуулах шатанд өндөр чанарын химийн
        болон биологийн урвалжуудыг хэрэглэснээр минерал авалтын хэмжээг эрс нэмэгдүүлж, олон жилийн
        ашиглалтын явцад улам бүр ховордож байгаа эрдсийн түүхий эдийг аль болох хаягдалгүй иж бүрэн
        ашиглах,  нөөцийг  нэмэгдүүлэх,  байгаль  орчин,  хүний  эрүүл  ахуйд  сөрөг  нөлөөлөл  багатайгаар
        үйлдвэрлэл явуулах боломжтой болж байна.
   234   235   236   237   238   239   240   241   242   243   244