Page 238 - GreenChemistry2023 Emhetgel
P. 238

Металлургийн зориулалтын жоншийг бутлах, угаах, шигших болон сэгсрэх ширээ, тунаах машинаар
        баяжуулах  мөн  том  ширхэглэлтэй  жоншийг  гар  аргаар  ангилах  замаар  шууд  худалдаанд  гаргах
        боломжтой. 5-50мм-ийн ширхэглэлтэй жоншийг гравитацийн аргаар хүнд шингэнд баяжуулах түүнээс
        доош  ширхэглэлтэй  хүдрийг  флотацийн  аргаар  баяжуулж,  хүчлийн  болон  шил  шаазангийн
        зориулалтын бүтээгдэхүүн гарган авдаг.

        Жоншны олборлолт болон баяжуулалтаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын “Бор-Өндөр” УБҮ нь дийлэнх
        хэсгийг  буюу  жилд  600.0  мянган  тонн  хүдэр  олборлож,  130.0  тонн  жоншны  баяжмал  үйлдвэрлэн
        экспортод гаргах хүчин чадалтай бөгөөд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 13,0 сая гаруй тн хүдэр
        боловсруулж,  3,0  сая  тн  флотацийн  баяжмал,  300,0  мян.тн  орчим  бүхэллэг  баяжмал  үйлдвэрлэн
        экспортолсон  байна.    Мөн  түүнчлэн  50  гаруй  хувийн  аж  ахуй  олборлолт  хийж,  гар  аргаар  сортлох
        замаар бага агуулгатай, өртөг бага шингэсэн баяжмал гаргаж байна.

        “Монголросцветмет”  ТӨҮГ-ын  тусгай  зөвшөөрөл  эзэмшиж  байгаа  болон  олборлолт  явуулж  байгаа
        жоншны ордуудын үлдэгдэл нөөц, болон хүдрийн агуулгын мэдээллээс харахад одоогоор ашиглагдаж
        байгаа  болон  ойрын  ирээдүйд  ашиглах  боломжтой  ордуудын  үлдэгдэл  нөөцийн  50  гаруй  хувь  нь
        кальцитын  өндөр  агуулгатай буюу  карбонатын  модуль  нь  2,7-10,4 байгаа  нь  өнөөгийн  технологийн
        горимоор  хүнд  баяжигдах  шинж  чанартай  буюу  стандартын  шаардлага  хангасан  бүтээгдэхүүн
        үйлдвэрлэхэд хүндрэлтэй болох нь харагдаж  байна.

        Жоншны баяжмалын үйлдвэрлэлд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлууд(2):

        -      Хүдрийн  нөөц,  агуулга  багасахын  зэрэгцээ  хүдрийн  баяжигдах  шинж  чанар  өөрчлөгдөж
        байгаатай  холбоотойгоор  технологийн  процессыг  оновчлох,  шинэлэг  технологи  нэвтрүүлэх
        шаардлагатай

        -      Хүдрийн  агуулга  буурч,  агуулагдах  чулуулгын  бүтэц  өөрчлөгдсөнөөр  урвалжын  зарцуулалт
        нэмэгдэж, бүтээгдэхүүний өртөг өсөх болсон.

        -      Хүнд  баяжигдах  шинж  чанартай,  бага  агуулгатай  хүдэр  баяжуулах  процесст  орсноор  жонш
        авалт буурч байна.

        -      Зах зээлийн нөхцөл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор баяжмалын чанарыг нэмэгдүүлэх, зах зээлд
        эрэлт ихтэй, үнэ өндөртэй шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, баяжмалын дараагийн шатны
        боловсруулах  технологи  нэвтрүүлж,  өртөг  шингэсэн  эцсийн  бүтээгдэхүүн  үйлдвэрлэх  боломжыг
        судлаж, нэвтрүүлэх шаардлага гарч байна.

        -      Байгаль экологид тавигдаж буй шаардлагад тулгуурлан эрчим хүчний зарцуулалтыг багасгах,
        хаягдал дах ашигт эрдсийн агуулгыг бууруулах, хаягдлын сангийн ашиглалтыг сайжруулах талаар арга
        хэмжээ авах шаардлагатай байна.

        Эдгээр  тулгарсан  асуудлуудыг  шат  дараалалтайгаар,  шингжлэх  ухааны  үндэслэлтэй  туршилт
        судалгааны  ажлыг  тогтмол  хийснээр  шийдвэрлэх  боломжтой  бөгөөд  эхний  ээлжинд  дараах
        чиглэлүүдээр судалгааны ажил хийж байна:

        - Үндсэн процесст орохын өмнө хүдрийг урьдчилан ангилах

        - Нунтаглалтын дараа гравитацын болон бусад баяжуулах аргыг хэрэглэх
        - Флотацийн процессын урвалжын горимд өөрчлөлт хийх, шинэ урвалж нэвтрүүлэх

        -  Шинэ  нэр  төрлийн  баяжмал  үйлдвэрлэх,  баяжмалыг  дахин  боловсруулж  өртөг  шингэсэн  эцсийн
        бүтээгдэхүүн үйлдвэрлэх
   233   234   235   236   237   238   239   240   241   242   243